Дайсантайгаа битгий ярь

907

Дайсантайгаа битгий ярь. Түүний заль мэхэнд орох аюултай. Дайсантайгаа бүү ойрт. Амь насанд чинь халтай байж мэдэх зүйл болох вий. Учир нь дайсан болох сатан бол худалчдын эцэг, түүний эцсийн зорилго бол алах юм. Тийм учраас Бурханд ойрт, чөтгөрийг эсэргүүц гэж тушаасан байдаг.

Дайсантайгаа бид яаж ярьдаг вэ гэж үү? Танд буруутгалын шивнэх үгс, хэн нэгнийг үзэн ядсан хашгираан, ад мууг ёрлосон бузар бодол орж ирж байвал тэр бол чөтгөрийн таны бодолтой ярьж байгаа яриа юм. Тэр шивнээг чагнах бүр улам чанга согсогдоно, тэр үзэн ядсан хашгирааныг удаан сонсвол сүнс чинь хордоно, тэр бузар бодлыг бясалгах тусам үхмээр санагдана.

Тэгвэл яаж Бурханд ойртох вэ? Бурханы Үгэнд ойр байж, Түүний дуу хоолой, Түүний хүслийн цаад утга учрыг мэдсэнээр та өөрийн үнэ цэнэ, амьдралын баяр хөөр, он удаан жил эрүүл саруул үр бүтээлтэй амьдрахын төлөө амьдралыг хайрлах хүслийг олж авна. Тэр үед л та Бурханд ойртох тусам чөтгөр таныг юу ч үгүй устгах гэж байсныг ухаарч бүх хүчээрээ чөтгөрийн заль мэх, дуу хоолой, ёрын бодлуудыг эсэргүүцэх болно.

Харин яаж үүнийг амьдралынхаа хэв маяг болгох вэ? Библийн дагуу бясалгах ухааныг өөрийн болгосноор бий болгох боломжтой. Та энэ сургалтаар бурханлаг оюун ухаан бол ялгах чадвар, ялах нууцыг өгдөгийг мэдэж амьдралынхаа бүх талбар дээр хөгжин цэцэглэх болно.

Санал болгох сургалт: Библийн дагуух бясалгал

#BJM




Хайх