Бүрэн зориулаагүй зүйлдээ бүрэн амжилт олохгүй

371

Бүрэн зориулаагүй зүйлдээ бүрэн амжилт олохгүй. Сэтгэл зориулалт дутуу бол гарч байгаа үр дүн ч сэтгэл дундуур. Нэг амьдрах энэ амьдралд яагаад дутуу амьдрах ёстой гэж? Хэн нэгний атаархлаас айж уу, эсвэл хэл амнаас үргэж зорьсон замынхаа дундаас буцах гэж үү? Иоуша Калеб хоёр бусдаасаа "Өөр сүнстэй" байсан гэдэг.

Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байж, Намайг бүрэн дагасан тул түүний орсон тэр нутагт нь Би түүнийг аваачих бөгөөд үр удам нь тэр газрыг эзэмших болно. (Тооллого 14:24 АБ2013)

Өөр сүнстэй гэдэг нь бусад 10 туршуулаас өөр хандлагатай байсан гэсэн үг. Тэдний хандлага бол "Хэрэв Эзэн бидний талд юм бол хэн биднийг зогсоож чадах вэ?" гэдэг хандлага.

Ийм хандлагатай хүн Эзэний амлалт үгэнд бүрэн итгэж дагадаг учраас ирэх аюулаас илүү үлдэх харууслаас эмээж хожим Эзэний өмнө тэгдэг ч байж дээ гэж харуусахгүйн тулд Эзэний хэлсэн үгэнд бүрэн итгэж дагадаг.

Та ямар хандлагаар Эзэнийг дагаж байна вэ? Дутуу сэтгэлээр үү эсвэл бүрэн зориулалтаар уу?

#BJM




Хайх