Залуу дүү нартаа

40 гарсан хүнд атаархах 20 гарсан залуу байх. Тэгээд яаж амархан амьдралаа төвхнүүлэх талаар асууж. Дөчтөн хорьтонд нөр их хөдөлмөр,.

40 гарсан хүнд атаархах 20 гарсан залуу байх. Тэгээд яаж амархан амьдралаа төвхнүүлэх талаар асууж. Дөчтөн хорьтонд нөр их хөдөлмөр, зовлон бэрхшээлийг туулж, ухаан сууж, зөв сонголт хийхээс өөр товчлох зам үгүй гэнэ. Харин хорьтон товчлох зам хайсаар л. Дөчтөн хэлдэг үгээ хэлсэн болохоор түүнийг ухаартал 20 жил хүлээх ёстой болох нь.

Хорьтон залуугийн алдаа юу вэ? Тэр залуу амьдралын улирлаа мартчихаж. Дөчтөн, хорьтой байхдаа тарьсан ургацынхаа үр шимийг хүртэж байхад хорьтон юу ч тариагүй атлаа дөчтөнгөөс илүү ургац авах тухай хоосон мөрөөднө. Энд л олон залуусын алдаа байдаг. Хоосон мөрөөдөл, товчлох арга зам хайх, үл хөдөлмөрлөх, зовлон эс даах. Тэдний ярьдаг юм нь мөнгө, их мөнгө, асар их мөнгө. Гэвч мөнгө бол мөрөөдөл биш харин мөрөөдөлд хүрэхэд хүрдэг туслах зэмсгүүдийн нэг нь л байдаг. Мөнгөөр худалдаж авч чадахгүй нөхөрлөл, харилцаа, нөлөө, нүнжиг гэж бий.

Хорьтон дүү нартаа хэлэхэд мөрөөдлөө эхлээд ол, түүндээ хүрэхийн төлөө ажилла. Зөв хүмүүстэй нөхөрлөж, ном уншиж, газар үзэж, нүд тайлж, хүрээгээ тэл. Ажилд чанагд. Заримдаа өөрөө хохирсон ч туршлага чамтай хамт үүрд үлдэнэ. Төлөвш. Хань ижлээ зөв сонго. Бурханд итгэ. Нэг л мэдэхэд тарьсан үр чинь асар их ургац өгч, мөнгөнөөс илүү сайхан амьдрал байдаг юм гэдгийг ойлгоосой.

Ж.Бадамдорж