ЕРТӨНЦИЙН ТОМИЛГОО

1947 оны 12-р сарын 7: япончууд Сувдан Эрэг рүү довтолсон өдөр. 1963 оны 11-р сарын 23: Жон Ф. Кеннедигийн аминд халдсан өдөр. 1995 оны 4 сарын 19:.

1947 оны 12-р сарын 7: япончууд Сувдан Эрэг рүү довтолсон өдөр. 1963 оны 11-р сарын 23: Жон Ф. Кеннедигийн аминд халдсан өдөр. 1995 оны 4 сарын 19: Оклахома хотыг бөмбөгдсөн өдөр. Хэдийгээр, Каин Абел хоёрын үеэс л зөрчил ба зовлон нь энэхүү мөхөж буй ертөнцийн нэгээхэн хэсэг болсон ч, эдгээр он цаг нь бидний оюун санаанд  сийдлэгдсэн үлджээ. 

Дээрх цаг хугацаа  түүхэнд тохиосон тоо тоймгүй олон хүчирхийлэл ба үхлийн зөвхөн тоотой хэдхэн нь билээ.

Үхлээс зугташгүй, гэхдээ үхэл айх зүйл биш. 

ЗӨВШИЛЦӨЛИЙН ХҮЧ

Зөвшилцөлгүйгээр нэг ч гэр бүл, бизнес, чуулган, улс орон тогтнож чадахгүй. Хүн бүр дур дураараа бус харин нэг л зорилгын төлөө нэгдэн нийлж, зүтгэн ажиллаваас бид ялалтын байгуулах болно. Хөл бөмбөгийн баг шиг ялахын төлөө нэгдэж, бие биедээ хариуцлагатай байж чадваас бид зөвшилцлийн хүчийг тэр үед амсах болно.

Нэг зорилгын төлөө тэмцэж чаддаг баг үргэлж ялдаг. Учир нь зөвшилцөлд хүч оршдог.

Харин, одоо 2001 оны 9 сарын 11-ны өдөр нэмэгджээ. Зүрх зүсэм энэ өдөр тэнгэр багандсан цамхангуудыг үед хүн бид нэгэн энгийн, бодитой, хувиршгүй баримттай нүүр тулсан бөлгөө: үхэл бодитой бөгөөд аймшигтай, өвтгөм, хэрцгий байж чадах аж.

Энэ баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа амьдралын аливаа үзэл бүхэн худал бөгөөд  бөгөөд бодит бус юм. Хэнийг ч тойрохгүй үхлийн талаар эерэг хариулт өгч чадашгүй гүн ухаан эсвэл шашин болгон нь хүмүүн төрөлхтний хэрэгцээг хангаж чадахгүй байна гэсэн үг. Тэгвэл, үхэлд баталгаатай эерэг хариулт өгч эс чадах тэдгээр гүн ухаан, шашнуудаас Христэд итгэх итгэл нь юугаараа ялгаатай вэ.

Би үхлийг гурван өнцгөөс харж байна: 

Бичээс, хувийн туршлага болон хувийн ажиглалт. 1 Коринт 15:26, Паул үхлийг “эцсийн дайсан” гэжээ. Үхэл бол дайсан - бүхий л хүн төрөхтний ертөнцийн дайсан. 85 насыг туулахдаа би мэдээж ойр дотныхоо хайртай хүмүүсээс хагацаж салахыг үзсээн. Аав ээжийгээ, хамгаас илүү хайртай хоёр ч гэргийгээ алдлаа. Мөн хувийн ажиглалтаасаа ч хуваалцаж чадна. Дэлхийн II дайны үеэр Хойд Африкт байрлах цэргийн эмнэлэгт ажиллаж байхдаа үхэлтэй цаг үргэлж нүүр тулж явлаа. Түүнчлэн, үйлчлэгчийнхээ хувьд үхэл хагацал үзсэн хүмүүст зөвлөх ба туслах ажилд маш их цаг хугацаа зориулсан билээ. Тиймээс, би зөвхөн онол эсвэл үйлчлэлийн мэдлэгийн талаас яриагүй байна. 

Бүх зүйл та хэрхэн харж байгаагаас л шалтгаална. Олон зууны туршид хүмүүн үхэлд янз бүрийн хэлбэрээр хандаж иржээ. Үүний нэг нь cynicism буюу эрээ цээргүй явдал. Бурхан Өөрийн хүмүүсийн дээр гашуудал зовлон дуудсан цагийн талаар эш үзүүлэгч Исаиа бичсэн буй. “Та нар харин зугаа цэнгэл баяр хөөр болж, үхэр нядалж, хонь алж, мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэж магадгүй. Тиймээс идэцгээе, ууцгаая!” гэцгээж байна” (Исаиа 22:13). Энэ бол эрээ цээргүй байдал. 

Үхэлд хандах өөр нэг реакц бол гутранги үзэл. Энэ нь дундад зууны үеийн Европт их нийтлэг байсан зүйл. Дундад зууны нийгэм бүхлээрээ үхлийн мэдрэмжид автсан байжээ. Үүнийг тэдний захидал, шашин, ном зохиол, тэр ч бүү хэл урлагаас харж чадна.

Эдгээрээс гадна өөр нэг хандлага орших буюу үүнийг би муу ёрын зовнил гэж нэрлэдэг. Энэ хандлагыг Британы яруу найрагч Т.С Елиот дүрслэн тайлбарласан байдаг.

Бас нэгэн хандлага бол төрөл арилжих. Энэ бол эдүгээ хүмүүсийн анхаарлыг гойд ихээр татаж буй орчин цагийн Дорнын гаж урсгал ба гүн ухаануудын хандлага юм. Энэ нь хүн өөрийн хувьт байдлаасаа бүдэг бадаг, хувьт бус зүйл рүү хувирах талаар хэлэх буюу үүнийг тус гаж урсгалын хэлээр “нирван” гэхчилэн янз бүрээр дуудан нэрлэдэг. Гэхдээ, энэ нь үнэн бодит зүйл биш.

Түүнчлэн, энэ нь Бичээстэй сөргөлдөж буй юм. Би өөрөө залуу байхдаа иймэрхүү гаж сургаалыг нэг хэсэг үзэж явсан бөгөөд эцсийн үр дүн нь сэтгэл гонсойлгом, ямар ч биелэшгүй зүйл байхыг л харж билээ. Харин, Еврей 9:27-р ишлэл энэ бүх үзэл бодлуудын дундуур татан, гуйвашгүй нэгэн үнэнийг тунхаглаж байна. “Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгдэхийн адил…”.    

Хэн нэгэн “Та амьдрах насандаа амласан бүх болзоогоо тасласан байж болох ч, хоёр төрлийн болзоотой зайлшгүй тулгарах болно. Эхнийх нь үхэл, хоёрдах нь шүүлт” гэж хэлсийм гэдэг. Үхлийн дараа үргэлжлэх бүхий, бодитой оршихуй байх буюу амьд ахуйдаа хийж үйлдсэн бүхнийхээ төлөө хувийн хариуцлага хүлээх тооцоо бий гэдгийг Библи тодорхой илэрхийлдэг.

Хариуцлага хэмээх үг нь эдүгээ цагийн соёл иргэншилд тийм ч түгээмэл оршихоо больжээ. Энэ ойлголтоос аль болох зайлсхийж, зугтахыг оролдоцгоодог. Тийм боловч, хүмүүн нэгэнтээ үхэх буюу үүний араас шүүлт ирэх хувьтай гэдэг баримт нь хэвээрээ үлдэж буй юм. Бидэнтэй тооцоо бодно.

АНАГААХ УХААНЫ ХАНДЛАГА  

Анагаах ухаанд бие физиологийн асуудлыг гурван хэсэгтэй шийдвэрлэдэг: оношлогоо, дүгнэлт мэдээ, эмчилгээ сувилгаа. Оношлогоо нь учир шалтгааныг хэлнэ; эмчилгээ нь мэдээж тухайн өвчинд барих хариулт юм.

Үүний нэгэн адил бидэнд тулгарах үхлийн тухай асуудалд Библи гурван үетэй хариу хэлдэг. Эхлээд оношлогоог нь харцгаая. Үүнийг Ром 5:12-т Паул тун энгийнээр хэлжээ: “Тиймээс нүгэл нь ганц хүнээр ертөнцөд орсны адил үхэл нь нүглээр дамжуулан орж ирэв. Тэрчлэн, бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүмүүст үхэл тархав.”

Иймээс, нүглээр дамжин үхэл иржээ. Нүгэл гэж байгаагүйсэн бол үхэл ч бас байхгүйсэн. Гэвч, бүх хүн нүгэл үйлдсэн тул, үхэл ч бас бүх хүнд иржээ. 

Дахин 1 Коринт 15:56-д Паул ярихдаа:”Үхлийн хатгуур нь нүгэл” гэдэг. Хатгуур гэж юу вэ? Энэ бол алив төрлийн хорхой шавьж хохирогчийн биед хороо дамжуулан үхэл бидний биед бузар мөхөл бүхнээ шингээжээ гэх утгатай. Үхлийн хорыг халдаагч хатгуур нь нүгэл мөн. 

Харин, одоо дүгнэлт мэдээг шинжицгээе. Үхэл нь гурван үе шатыг амжилттай давдаг болохыг Библи хэлж байна. Эхнийх нь сүнслэг үхэл. Эхлэл 2:17-д Бурхан Адамд айлдруун: “Харин, чи сайн мууг мэдүүлдэг модны жимснээс огт идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ!”

“Түүнээс идсэн өдөртөө л чи үхнэ” гэснийг тэмдэглээрэй. Бидний мэдэхээр Адам дахин 900 илүүтэй насалсан боловч, харин нүгэл үйлдсэн тэрхүү өдрөө тэрээр Бурхантай амьдрах амьдралаас салан тусгаарлагдаж, тэрхэн агшиндаа сүнсээр үхжээ. Ефес 2:1-д Паул итгэгчдэд хандан тэдний Христэд итгээгүй байх амьдралынх нь талаар өгүүлэхдээ: “Өөрсдийн нүгэл хилэнц дотор үхсэн байсан та нарыг Тэрээр амилуулав” гэсэн буй.

Энэ мэдээж бие махбодын үхлийн талаар бус, харин сүнслэг үхэл буюу Бурханаас хөндийрөх тухай ярьж байна. Нэгэнт хүний сүнс нүглээр дамжин Бурханаас салсанд, түүний бие махбодын амьдрал яг дахин цэнэглэх аргагүй зайтай адил болжээ. Дуусах тавилантай гэсэн үг.

Хоёрдагч үхэл нь бие махбодын үхэл. Энэ бол бидний “үхэл” гэж нэрлэдэг тэр зүйл-сэтгэл биеэс салах. Гэтэл, үнэн хэрэгтээ үүгээр дамжин бидний нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөхгүй. 

Тэгээд, эцэст нь гуравдах үхэл буюу Библид “хоёр дахь үхэл” хэмээн нэрлэдэг зүйл юм. Үүнийг гагцхүү Бичээсийн илчлэлтээр л таних боломжтой. Илчлэлт 20:14-15-д “Үхэл ба үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой. Хэрэв, хэн нэгнийг нэр амийн номд бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна” гэжээ. 

Илчлэлт номд буй тус дүрслэлээс бид хоёр чухал зүйлийг суралцаж байна. Нэгдүгээрт- уг “хоёрдах үхэл” нь Бурханы оршихуйгаас салах эцсийн, мөнхийн, эргэж ирэхгүй цөллөг юм. Хоёрдугаарт- энэ бол оюун санаанд өрнөх хийсвэр зүйл биш бөгөөд хэзээ ч тийм байгаагүй. Энэ амьдралд ч, ирэх ертөнцөд ч бидний хувьт байдал бодитой хэвээр байна. Мөнхийн мөнхөд. Бид хэзээ ч ухамсраасаа зугтаж чадахгүй. 

Тиймд, хүмүүний амьдралд дах үхлийн үйл явцын дүгнэлт мэдээ болбоос, нэгдүгээрт сүнслэг үхэл- хүний сэтгэл нүглээр дамжуулан Бурханаас салах. Бүх хүн энэ нөхцөл байдал дор төрдөг. Хоёрдугаарт бие махбодын үхэл-сэтгэл биеэс салах. Энэ бол ертөнцийн зайлшгүй жам билээ. Эцэст нь гуравдугаарт- Бурханы оршихуйгаас салах мөнхийн цөллөг буюу “хоёр дахь үхэл” гэгдэх бодитой үргэлжлэх байдал юм. 

Гэхдээ, энэ “хоёр дахь үхэл” бол сэргийлэх боломжтой үхэл билээ. Эцсийн эцэст бидний хувь заяа нэг л зүйлээс хамаарна: Есүс Христтэй харьцах бидний хувийн харьцаа. Тэрээр хүмүүний сэтгэлийн оргил үйл явдал мөн. Есүст итгэх итгэл нь бидэнд уучлал, энх амар хийгээд мөнх амьдралыг батжуулдаг.

БЭЛЭН БАЙ

Хэрэв, та бие махбодын үхлээ амар тайван, итгэлтэй байдал, гуйвшгүй батлгаагаар угтъя гэвэл хийх ёстой дөрвөн чухал зүйл байна.

Нэн түрүүнээ, та үүнийг хүлээж авах ёстой! Та эрт орой үхэх л болно. Би үхнэ. Хүн бүр үхнэ. Үйлчлэгчийнхээ хувьд үнэндээ маш цөөхөн хүн үхэлд бодитойгоор бэлтгэлтэй байдгийг харахдаа би үнэхээр гайхдаг. Бүх хүн амьдралдаа энэхүү ер бусын үйл явдлыг зайлшгүй туулна гэдгээ маш сайн мэдэж явдаг атлаа баталгаатай энэ үйл явдалд хэзээ ч хангалттай бэлтгэлтэй явдаггүй нь хачин.

Та үхнэ гэдэг баримтыг хүлээн зөвшөөрөх нь муу ёрын зүйл биш ээ. Энэ бол зүгээр л бодитой зүйл. Харин, амьдралын адагт ирэх зүйлд бэлтгэлгүйгээр бүх амьдралаа барах нь туйлын бодит бус зүйл. Та нэгэнтээ үхнэ гэдэг баримтыг хүлээж ав. Бэлтгэлээ базаа. Есүс Христээр дамжуулан Бурхантай ял зэмлэлгүй, айдас хүйдэсгүй, тодорхой бус байдал үгүй тийм замаар холбогдон амьдар. 

Филиппой 1:21-д Паул ийнхүү хэлжээ. “Миний хувьд амьдар нь Христ, үхэх нь  ололт юм”. Тэрээр үхлээс айсангүй. Паул нүгэл, шүүлт, түүний амьдралд хандах Бурханы шаардлагууд бүхнийг хүлээн авч; энэ бүхнийг туулах хүсэлтэй байсан тул-үхлийг ч бас –тэрээр Бурхантай айдас үгүй, харин энэхүү махан биеийн амьдралын хүлгээс чөлөөлөгдөж, Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдал дотор орох үлэмж хүсэл тэмүүлэлтэй харилцаанд орсон байв. Хүн бүхэн ийм чанга баталгаатай байж чадна. Бид Паулын адил “Амьдрах нь Христ, үхэх нь ололт” гэж хэлж чадна. Гэхдээ, Паулын тунхагийн эхний хэсгийг онцлон тэмдэглээрэй. Хэрэвзээ, та “Амьдрах нь Христ” гэж хэлж чадахгүй бол, “үхэх нь ололт” гэж хэлж чадахгүй ээ. Хоёр дахь шаардлага нь эхнийхтэйгээ уялдаатай: Бурханы санал болгох уучлал, амар тайван хийгээд мөнхийн амийг хүлээж авагтун. Ромын 5:1, Паул хэлэхдээ бид итгэлээр зөвтгөгдсөн гэжээ. Бидний төлөө зориулсан Есүс Христийн өргөл болсон үхэлд өөрсдийн итгэлийг тавьж, нүглийнхээ ялыг Түүнд үүрүүлэхийг зөвшөөрөн, бидний дотор хийсэн Түүний зөвтгөлийг итгэлээр хүлээн авснаараа бид зөвтгөгддөг. Бид хэзээ ч нүгэл үйлдээгүйн адил зөвтгөгдсөн. Учир нь, Есүс Христийн өгсөн, нүгэл гэдгийг хэзээ ч мэдэхгүй зөвтгөл бидэнд байх агаад тэрхүү зөвтгөл дотор бид чичрэн дагжиж айж эмээлгүйгээр Бурхантай, үхэл ба мөнх байдалтай нүүр тулж чадахуй.

Мөнхийн амийг санал болгож буй гэрээгээ Бурхан бүх хүмүүн төрөлхтөнд өгсөн буй. Тэрхүү амь нь Түүний Хүү Есүс Христ дотор оршино. Есүс Христийг хүлээн авбал, Түүний дотор бид мөнх амийг хүлээн авна. 1 Иохан 5:12, элч Иохан бидэнд одоо цаг дээр өгүүлжээ. “Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь амь байхгүй”. Энэ бол үхсний дараа тохиох зүйл биш. Үүнийг үхлийн дараа хэмээн хойшлуулбал, хэдийнээ хожимдоно. Энэ асуудлыг яг одоо шийдэх ёстой. Хүүтэй хүнд амь бий.

Удаах ишлэлд Иохан хэлэхдээ: “Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт  эдгээр зүйлийг бичсэн” гэжээ. Энэ нь зөвхөн бид юунд итгэж байна гэдэг бус. Итгэснээрээ бид мэддэг. Та магадгүй: “Би Есүст итгэдэг” хэмээж болно. Харин, би асуумаар байна: “Та үүнийгээ мэдэх үү” Итгэлийн эцсийн хийгээд жинхэнэ зорилго бол бид мөнхийн амьтай гэдгээ мэдэхэд оршино. Мөнхийн амь бидэнд одоо бий. Бид үүнийг авахаар үхлээ хүлээх хэрэггүй бөгөөд үхэл биднээ ирэхдээ Есүс Христийн дотор хэдийнээ хүлээн авсан мөнх амийг маань хөндөж эсвэл хөнөөж чадахгүй гэдгийг мэднээ.

Гурав дахь шаардлага бол та энэ ертөнц дээр байхдаа буюу одоо энд Христийн үйлчлэлд өөрийгөө зориулах. Бид бүгд итгэгчийнхээ хувьд махана биетэй байхдаа үйлдсэн сайн муу бүх зүйлийнхээ төлөө тооцоо хариуцлага хүлээхээр Христийн шүүлтйин суудлын өмнө зогсоно. Тиймээс, Бурханд тааламжтай сайн зүйлсийг үйлдэх замаар бид өөрсдийн биесээ Христэд өргөх ёстой.

Үүнийгээ бид гурван тал дээр шалгах хэрэгтэй: сонирхол, дуулгавартай байдал ба хүч. Бидний сонирхол юу вэ? Өөрийгөө чухалчилсан байна уу? Бид амин хувийнхаа амбицийг эрэлхийлж байна уу? Өөрийн тааллыг? Өөрийн сэтгэл ханамжийг? Эсвэл Бурханы алдрын төлөөх чин хүсэл сэтгэлээр хөдөлж байна уу?

Хоёрдугаарт, бид дуулгавартай байна уу? Бид Бурханд үйлчлэхдээ Түүний хүслээр явж байна уу үгүй бол өөрийнхөөрөө зүтгэж байна уу? Бид  Бичээсийн тодорхой тунхаг ба шаардлагуудад чих зөөлөнтэй байна уу, эсвэл Бичээсийн шаардлагагуудаас илүүтэй өөртөө нийцэх шинэ маягийн итгэл бишрэлээ гайхуулж байна уу? Дуулгавартай байдал маань ямархуу төвшинд байна вэ?

Эцэст нь хүч. Бид Бурханд өөрийн хүчээр үйлчилж байна уу, Түүний хүчээр үйлчилж байна уу? Биднийг бүрэн захирч, хөдөлгөж, хүчирхэгжүүлж, Бурханд тааламжтай замаар үйлчлэх боломжтой болгохыг Ариун Сүнсэнд зөвшөөрч байна уу?

Үхэлтэй амар тайван ба итгэлтэй тулахын үүднээс хэрэгтэй дөрөв дэх төрлийн шаардлага бол энэ цагийн явдлаас өөрийгөө тусгаарлахыг Бурханд зөвшөөрөх. Исаиа 40:6-8 хэлэхдээ: “Нэгэн дуу “дуудагтун” гэсэнд би “Би юуг дуудах вэ? гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан нь талын цэцэгс мэт юм. Эзэний амьсгал дээрээс нь үлээвэл, өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм. Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурханы Үг мөнхөд тогтоно” гэдэг. 

Амьдралын талаарх юутай үнэн дүрслэл вэ. Бидний эргэн тойронд гоо үзэсгэлэнтэй зүйлс олон бий. Бидний эргэн тойронд хайртай хүмүүс маань байна. Хайр татам, дур булаам зүйлс хичнээн их байлаа ч, харамсалтай нь харах үзэх бүхэн маань хагдрах өвс адил бөгөөд түүнчлэн бид өөрсдөө ч мөн ялгаагүй ажээ. Өглөөний гэгээ, үдийн нарнаар дэлгэрэн цэцэглэвч, харуй бүрийгээр хатан үхнэ. Бидний амьдрал ийм л зохиолтой. Бид ийм л хүмүүс. Бурханы Сүнс үлээмэгц, бүгд хагдарна.

Би энэ талаар ихэд гайхширдаг байсанд, нэгэн өдөр Бурхан надад энэ үнэнийг харуулж билээ. Бурхан энэхүү ертөнцөд дур булаам байдлыг өгөх атлаа төдөлгүй гандаж үгүйрэхийг зөвшөөрдөг. Яагаад тэр вэ? Учир нь, Бурхан бидэнд дур дулаам, гоо сайхан байдлын талаар мэдүүлэхийг хүсэмжилдэг. Учир нь, Бурхан Өөрийн бүтээж чадах гоо үзэсгэлэнгээ бидэнд мэдүүлэхийг хүсдэг. Гэхдээ, Бурхан биднийг энэ ертөнцийг байнга оршин суух төрөлх орон гэрээ хэмээн дасаасай гэж хэзээ ч хүсдэггүй. Тйимээс, Бурхан гоо үзэсгэлэнгийн талаар бидний сэтгэл мэдрэмжийг сайн сайхан бүх талаар сэргээх хирнээ, цаг зуурын энэ ертөнцийн дур дулаам байдалд хагдрахыг зөвшөөрөх нь бид зүрх сэтгэлээ энэ ертөнцийн дараа, цаана орших зүйл дээр төвлөрүүлэхийн тулд болой. Үүнчлэн, Бурхан биднийг энэ цагийн зүйлсээс сэргийлдэг. 1 Коринт 15:19 дээр Паул хэлэхдээ: “Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол, бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно” гэжээ.

Христ доторх бидний найдлага энэ амьдралдаа маань хамт төгсөхгүй, харин мөнхийн мөнхөд улам бүр хурц гэрэлтэх болно. Колоссай 3, Паул бидэнд зүрх сэтгэл хийгээд оюун санаа-бидний нөлөө ба бодож санах бүхэн маань-дээгүүрх зүйлс дээр төвлөрөх ёстой гэсэн буй. Итгэгч хүний оргил шагнал бол энэ цагийн зүйлсээс хол давуу байр зүйл юм. Энэ бол бидний жинхэнэ амь болох Христ алдар хийгээд бүрэн байдлаа харуулах тэрхүү амьдрал билээ. Харин, одоогоор Иовыг харцгаая: “Цагт нь хураасан юүжилсэн тариа адил чи бүрэн хүч тэнхээтэй байхдаа булшинд орно” (Иов 5:26).

Үхэл бол бэлтгэлгүй хандах зүйл биш ээ. Хэрэв, та Бурханы зорилго дотор хөдөлж байвал, үхлийг цагт нь хураасан юүжилсэн тариа адил угтаж чадна. Бид үргэлж Түүний тогтоосон цагийг ойлгохгүй байж болох ч, Өөрийн товлосон цагтаа Бурхан таныг хураана гэдэг баталгаа дотор амар тайван байж чадна.

Намайг Израилийн Рамала хотод амьдарч байх үед бидний хувьд үлэмж хүндтэй нэгэн араб эгч маань нас нөгчсөн юм. Миний анхны гэргий Лидиа талийгаачийн ач хүүгээс “Тэр юунаас болж таалал төгссөн бэ?” хэмээн асуухад, тэрээр хариулахдаа “Тэр юунаас ч болж үхээгүй. Түүнийг зүгээр л хураасан юм” гэж билээ. Юутай гайхамшигтай хариулт вэ. Таны хувьд ямар үхэлтэй тулах вэ? Та хураагдах уу, эсвэл эс хураагдах уу? Нэг зүйлийг санаж яваарай: та заавал ч үгүй өвчний улмаас үхэх албагүй. Итгэгчид өвчин эмгэгээр үхсэн тухай бичлэг Библид тоотой хэд л байдаг юм шүү. Та Библийн замаар амьдарсан бол, өвчний улмаас үхэх бус, харин ердөө л хураагдах болно. 

Дерек Принс

Олон улсын тэргүүлэх багш нарын нэг хэмээн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн билээ. Тэрээр тавиас илүү хэлнээ хөрвүүлэгдсэн гуч гаруй ном бичсэн хриситгэлт зохиогч гэдгээрээ олон нийтэд танигдсан юм.