БИБЛИЙН ТУХАЙ ЭХНИЙ ЯРИА

Доктор Риг Гриффит (Dr. Rick Griffith) бол Библийн багш, сурган хүмүүжүүлэгч, илгээлтийн эзэн хүн юм. Сингапур Библийн Коллежийн докторын.

Доктор Риг Гриффит (Dr. Rick Griffith) бол Библийн багш, сурган хүмүүжүүлэгч, илгээлтийн эзэн хүн юм. Сингапур Библийн Коллежийн докторын сургалтыг хариуцсан захирал, www.biblestudydownloads.com цахим хуудасны үүсгэн байгуулагч.

Библийг эрт цаг үед бичсэн ч эдүгээ хүмүүний амьдралыг өөрчлөх хүчтэй хэвээрээ. Үүний гол шалтгаан нь Библи хэмээх бичмэл үгийн цаана үг бүрийг нь амьд болгодог Бурханы Сүнс байдаг юм. Энэ утгаараа Библи бол сүнстэй ном билээ.

Библи бол зөвхөн итгэгч хүмүүст зориулсан ном гэж бодвол та андуурч байна. Харин бүх дэлхийн хүмүүст хандсан Бурханы үг юм. Библийг эрт цаг үед бичсэн ч эдүгээ хүмүүний амьдралыг өөрчлөх хүчтэй хэвээрээ. Үүний гол шалтгаан нь Библи хэмээх бичмэл үгийн цаана үг бүрийг нь амьд болгодог Бурханы Сүнс байдаг юм. Энэ утгаараа Библи бол Ариун Сүнстэй ном билээ. Энэ нь айдсын сүнс биш харин ухаарал, амьдрал, гэгээрэл өгдөг Ариун Сүнс юм.

Библийн тухай зарим нэг баримтыг танилцуулъя. Библийг Бурхан өөрийнх нь дуу  хоолойг сонсдог хүмүүсээр бичүүлжээ. Арав гаруй өөр улсад амьдарч байсан, хорь гаруй өөр ажил мэргэжлийн дөчин хүнээр Библи бичигджээ. Тэдгээр хүмүүсийн зарим нь бие биетэйгээ уулзах ямар боломжгүй цаг хугацаа, газар оронд амьдарч байжээ.

Библи нь ойролцоогоор 1,600 жилийн хугацаанд бичигдсэн ба эхний хүн нь МЭӨ 1500 онд харин хамгийн сүүлчийн хүн нь МЭ 100 онд бичсиж дуусгасан байна. Дашрамд хэлэхэд МЭ 100 оноос хойш бичигдсэн Библийн нэг ч ном байхгүйг сануулъя. Харин байлгаад байгаа Библийн ном гээч нь бүгд Библийн нэрээр худал сургаал заадаг гаж урсгалынхны зохиосон ном юм. 

Үүний нэг тод жишээ бол Мормончууд, Ёхувагийн гэрчүүд, Витнес Ли бөгөөд тэдэнд Библиэс гадуур Библи шиг эрх мэдэлтэй ном байдаг нь тэднийг гаж сургаалтан гэдгийг батлах хангалттай баталгаа болж байна. Тэд бүгд л өнгөндөө Библийг иш татаж, хэрэглэж байгаа мэт харагдавч угтаа өөрсдийн номлол, итгэл, үйлдлийг зөвтгөх үгсийг Библиэс олж авдаг. Олж авсан үгээ анхны утгаас нь салган зориуд гуйвуйлахдаа тэд гарамгай. Тухайлбал, “энэ чинь ёстой галзуу сайхан айраг байх чинь” гэж хэн нэгэн хэлж.

Тэр өгүүлбэрээс ганц үгийг нь агуулгаас нь салгавал их аюултай байдлыг бий болгох боломжтой. “Галзуу” гэдэг үгийг утгаас нь салган авч бусдад “энэ айргийг галзуу, галзуурал, залзуурдаг” гэж хэлсэн гээд утгыг хааш нь ч эргүүлэх боломжтой болгон хувиргаад өөрсдийгөө зөвтгөх тайлбарыг нэмдэг байна. Тиймээс, Библийн хавтас нь адилхан, орчуулга нь адилхан байлаа ч тайлбар нь өөр байвал ийм осолтой зам руу хөтлөх тул Библийг зөв судлах их чухал.

Библийг Еврей, Арамай болон Грек гэсэн 3 хэлээр бичсэн бөгөөд дотроо 66 ном 1,189 бүлэгт задардаг. Уран зохиолын бүхий л хэлбэрээр бичигдсэн баялаг бичвэр бөгөөд үүндээ яруу найраг, түүхэн, намтрын шинжтэй, өгүүллэг, захиа, далд утгаар билэгдэл бичих гэх мэт олон хэлбэрийг оруулжээ. Та шүлгийг үргэлжилсэн үгийн зохиол шиг, эсвэл өгүүллэгийг үгийн зохиол шиг, эсвэл өгүүллэгийг шүлэг шиг уншихгүй биз дээ. Шүлэгчилсэн хэлбэрт ном нь зүйрлэл, жишил, давталттай байдаг бол зөгнөлийн, утгаар билэгдэн бичсэн байх жишээтэй. Тухайлбал, “Эзэн бол миний эвэр” гэдгийг та шууд ойлгож болохгүй. Шууд утгаар “Эзэнтэй хүн эвэртэй болдог байх нь, тэгээд хэдэн эвэртэй байх юм бол, нээрээ Эзэн ганц юм чинь ганц эвэртэй байх юм байна. Тэгвэл ганц нүдэт Дуваа сохор гэдэг шиг би чинь Есүст итгэсэн цагаас хойш ганц эвэрт болдог байх нь уу” гэх зэргээс бодлын утсыг хөврүүлбэл өөрөө ч, бусдыг ч ганц үгээр ороож мэдэх юм. Харин үүний жинхэнэ утга нь “Эзэн бол миний хүч” болдог гэсэн утгатай шүү дээ. Энэ мэт уншиж байгаа номынхоо бичлэгийн хэлбэрийг ялган мэдсэнээр Библиэ уншихдаа, судлах асуултаа зөв тавьж зөв тайлбарт хүрэх болно.

Библи шиг олон хэлээр орчуулагдан хэвлэгдэж, тэр ч хэмжээгээрээ их эсэргүүцэлтэй тулгарч, шатаалгаж, хураагдсан ном байхгүй. Монголд Есүст итгэгч хүү, охин эсвэл эхнэрийнхээ Библийг авч шатаасан явдал цөөнгүй гарсан. Хэнд үнэнч болох гэж, хэнийг хэнээс хамгаалах гэж, энэ их үзэн ядалтыг хаанаас олсондоо ийнхүү авирлаж байгаа юм бэ? Яагаад ингэж их Библийг үзэн ядаад байнав? Яагаад гэвэл Библи амьдралыг өөрчлөгч, худлыг илчлэгч, үнэнийг өгүүлэгч, харанхуйг гэрэлтүүлэгчид, хэнд ч тал засдаггүй, хэнийг ч ялдаггүй үгээрээ хүмүүний түүхийг өөрчилсөнд нь зарим нэгэн нь эгдүүцэж явдаг бололтой. Харин уншигч таны гэрт Библи байгаа бол ийм л агуу номыг гэртээ залсандаа талархаарай. Мөн энэ агуу номын хуудсыг эргүүлэн уншаагүйдээ, тоолгүй тоосонд даруусандаа гэмшихэд ч илүүдэхгүй байх.

Библийг судлахдаа хоёр янзаар харж болно. Эхнийх нь тоймлон харах, хоёр дахь нь нарийвчлан задалж харах. Тоймлон харах нь ой модыг онгоцоор дээрээс нь харж хаана нь юу байгааг, юу болж байгааг харах боломж олгодогтой адил. Харин задлан харах арга нь нэг модыг судлахтай  адил түүний холтос, нас, өтлөлт, өтөлт, өндөр, үндэс, навч, самрыг олж харахтай адил гаж ойлгоорой. 

Библийг судалхдаа долоон зүйлийг анхаарч хардаг. Үг, өгүүлбэр, догол мөр, бүлэг, ном, хамарч байгаа гэрээ (Хуучин Гэрээ эсвэл Шинэ Гэрээ), Библийг бүтнээр нь харах. Өөрөөр хэлбэл, үгийг ойлгохын тулд өгүүлбэрийг, өгүүлбэрийг ойлгохын тулд догол мөрийг ойлгохын тулд бүлгийг, бүлгийг ойлгохын тулд өмнөх эсвэл дараагийн бүлэг заримдаа бүхэл номыг ойлгохын тулд Библийг Шинэ Гэрээ эсвэл Хуучин Гэрээг унших жишээтэй. Мэдээж бүтэн зургийг харахын тулд Библийг бүхлээр нь унших хэрэгтэй. Энэ мэтээр ерөнхий утга санааг ойлгохыг хүсч судалвал үүнийг “ТОЙМ” гэж үзэх бөгөөд харин хэсэг бүрийг нарийвчлан судлах гэж байгаа бол “ЗАДЛАН” гэж ойлгож болно.