ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨ

Доктор Жэймс С. Добсон бол гэр бүлийн төлөө олон жил ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч, Focus on the family байгууллагын үндэслэгч, ерөнхийлөгч.

Доктор Жэймс С. Добсон бол гэр бүлийн төлөө олон жил ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч, Focus on the family байгууллагын үндэслэгч, ерөнхийлөгч хүн юм.

Асуулт: Миний нөхөр архичин атлаа өөрийгөө архичин болоогүй гэх юм. Энэ талаар ярих гэхээр юу ч ярьдаггүй. Яах ёстойг надад хэлж өгөөч.

Dr. Dobson: Юуны өмнө, юу хийх хэрэггүй болон ямар зүйлс тус болдоггүйг хэлье.
1. Нөхрөө бүү өөл, бүү гомдолло, бүү хашгич, бүү уйл, бүү гуйж царай алд, бүү ичээ, бүү гоочил. Учир нь нөхөр чинь өөрөө ч хянаж чадахгүй тийм өвчтэй болсон юм. Тэр өөрийнхөө хүчээр, ганцаараа үүнийг ялан дийлж чадахгүй.
2. Даргад нь нөхрөө өмгөөлөх гэж, хариуцлагагүй байдлыг халхлах гэж бүү худал ярь. Эрүүлжүүлэхээс мөнгө төлж гаргах ч хэрэггүй. Архичин хүнийг ийм байдлаар аврах гэж хүч чармайлт гаргавч өөрөө асуудлыг улам бүр хүндрүүлж болох талтай байдаг.
3. Хэдийгээр архичин хүний талаар өөр өөр бодлууд байдаг ч гэлээ эрх мэдэлтнүүд үүнийг зан чанарын сул тал эсвэл ухамсрын асуудал гэж хардаггүй. Архидалт нь эхнээсээ л архидалт нь тухайн хүний ухамсартай шууд холбоотой байдаг юм. Ууж эхэлснээс л хойш архичин хүн гэр бүлээ хохироох, архинд мөнгөө үрэх, үргэлжийн согтуу байх зэрэг элдэв асуудлыг өөрийн мэдэлгүй хийж эхэлдэг. 
Учир нь олон жил архи хэтрүүлэн ууснаас ухамсраа, аливаад хандаж үйлдэл хийх чадвараа гээдэг юм.
4. Хувиа бодсондоо нөхрийнхөө асуудлыг мөнхжүүлэх хэрэггүй. Гэр бүлийнхээ хэн нэгнийгсайжрахад нь санаатай бусаар эсэргүүцэх хандлага цөөнгүй байдаг. Тухайлбал, нөхөр нь архичин гэр бүлд эхнэр нь ихэнхдээ эрх мэдэлтэй байдаг. Учир нь тэр гэр бүлээ авч явахын тулд гэр бүлийнхээ санхүү баригч болон шийдвэр гаргагч нь байдаг. Архичин нөхөр нь эдгэрч, эргэжхэвийн байдалд ороход эхнэр нь  эрх мэдлээ алдаж байгаагаа мэдрэхдээ босч ядан байгаа нөхрийнхөө урмыг нь хугалсан, сэтгэлийг нь гутаасан ажиллагаа явуулдаг. Тийм байдлыг гаргалгүй, гэр бүл тань хэвийн байдалд орж байгааг дэмжээрэй. 

 

Асуулт: За тэгвэл, юу хийх ёсгүйгээ би ойлголоо. Тэгвэл хэрхэн гэр бүлдээ тусламж авах вэ?

Dr. Dobson: Гадны ямар ч тусламж авалгүйгээр асуудлаа шийднэ гэдэг нь үнэндээ ямар ч боломжгүй юм. 
Үнэн хэрэгтэй архидах өвчин туссан хүнтэй хамт гэр бүлийнх хүмүүс зовлонг нь эдэлдэг. Тэд уур хилэн, сэтгэл санааны дарамт, эмх замбараагүй байдал, цөхрөл, санхүүгийн баталгаагүй байдал, хууртагдах, өөрийн үнэ цэнийг умартах гэх зэрэг өвчтөн буй сэтгэлзүйн янз бүрийн талыг хамтдаа эдэлдэг.
Тэд зүрх сэтгэлдээ шархалсан учраас тэднийг хайрладаг, тэдэнд санаа тавьдаг орчин хэрэгтэй. Зөвхөн өвчтөн өөрөө эдгэх бус гэр бүл нь ч бас давхар эдгэрэх шаардлагатайг анхаараарай.

Асуулт: Охин маань хөвгүүнтэй танилцсан юм. Тэр үерхэлийн сексийн талаар юу гэж боддог вэ? Хэрэв охин маань тэр хөвгүүнд сэтгэл алдаж, түүнтэй хоёул байранд эсвэл охины маань байх ёсгүй ямар нэгэн газар байхдаа тэр хөвгүүн охинтой маань секс хийх гэвэл тэр хөвгүүнд ингэх эрх бий юу?

Dr. Dobson: Ямар ч нөхцөлд, ямар ч хөвгүүн эмэгтэй хүнийг сексэд хүчлэх ямар ч эрхгүй. Эмэгтэй нь ч гэсэн ямар ч тохиолдолд “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй бөгөөд эрэгтэй нь нь ч дургүйцлийг нь хүлээн авах ёстой. Олон охид, эмэгтэйчүүд хүчингийн гэмт хэргийг золиос болсоор байна. Арван таван настай болохоос өмнө онгоноо алдсан эмэгтэйчүүдийн 60% нь энэ нь хүчний нөлөөнд автсанаас болсон гэж хэлж байна. Энэ байдал улам газар авч байгаа нь үнэхээр эмгэнэл. Миний хувьд сэтгэл түгшээж байгаа зүйл нь нийгэм залуу эрчүүд, эмэгтэйчүүдэд хүчээр хандаж, болно гэж зааж байгаа явдал юм. Роде Айслэнд Рэйп Крайсис Төвийнхөн зургаагаас есдүгээр ангийн 1,700 сурагчдаас “ямар нэгэн нөхцөлд эрэгтэй хүн эмэгтэйг сексийн харилцаанд хүчлэх эрхтэй юу” гэсэн асуулга явуулжээ. Хөвгүүдийн 65%, охидын 47% нь хэрэв тэр хөвгүүнтэй зургаа буюу түүнээс дээш сар үерхсэн бол тэр хөвгүүнд ингэх эрх бий гэж хариулсан байна. Мөн хөвгүүдийн 51% буюу арван хоёр настайчуудын ихэнх нь “хэрэв охидын төлөө ихээхэн хэмжээний мөнгө гаргасан бол” тэр хөвгүүн охиныг үнсэхэд хүчлэх эрхтэй гэж хариулсан байна. Эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалах байдалтай явдаг болсон нь хэний ч гайхлыг төрүүлэхгүй биз ээ. Судалгаанд хариулагчдаас зарим эрэгтэйчүүд, хэрэв нилээн хэдэн ногоон тэр охины төлөө зарцуулсан бол тэр охин хариуд нь биеэ бүрэн тэдэнд зориулах ёстой гэж хариулжээ. Аюултай бодол санаа биш байна гэж үү, энэ.

Асуулт: Өсвөрийн насныхны амьдралд хэр хүчтэй үүрэг роль гүйцэтгэж болохыг тайлбарлан хэлж болох уу?

Dr.Dobson: Эхлээд тодорхойлолтоос нь эхлэе. Хүч гэдэг бол бусдыг, өөрсдийн нөхцөл байдал болон ялангуйяа өөрийгөө хянах чадвар юм. Энэ хүчийг захирах шунал хүмүүний сэтгэлийн гүнд оршдог. Бид бүгд л “боос” болохыг хүсдэг бөгөөд энэ долгион бидний нялх байхаас цацагдсан юм. Төрөөд нэг өдөр болсон “нялх хүүхэд” эргэн тойронд байгаа томчуудыг хянаж тэдний “анхаарлыг татах” гэж оролцдог гэсэн судалгаа хүртэл байдаг. балчир насандаа ч бид асран хамгаалагчаасаа бидний бүх хэрэгцээг хангахыг шаардсан авир гаргадаг. Хүч, эрх мэдлийн төлөөх шунал, дэлгүүрт ороод ээжээсээ зугтан гүйх хүүхдэд, гэрийн даалгавараа хийхээс татгалзах арвантангуудад эсвэл мөнгөнөөс болж хоорондоо хэрэлдэх эхнэр нөхрийн хооронд ч илт харагдаж байдаг. Энэ төрлийн хүслийг настангуудын зөрүүдлэхээс ч олж харж болно. Энэ мэт хэдэн мянган жишээний цаана өөрийнхөөрөө амьдрах, өөрийгөө захирах санаандгүй байдлаар ч болов өгөгдсөн боломж бүрийг өөрийнхөөрөө байлгах гэсэн шуналт хүсэл оршдог. Энэ хүсэл гаднаа өөр шаардалт, хэлбэр, авираар илрэх авч үүний цаана нэг л хүсэл байдаг. Тэгвэл бидний хөвгүүд охидын хувьд яах вэ? Тэд сургуулиасаа яагаад муухай ааштай ирдэгт та гайхаж байсан уу? Орой болгон тэд яагаад бүгдийг сандаачсан, үсчсэн байдгийг тэднээс асууж байсан уу? Тэд өөрсдийнхөө илэрхийлэл мэдрэмжүүдийг тодорхойлж танд хэлж чадахгүй ч тэд өдрийн турш ангийнхаа найзуудаас элдвийн авирыг сурсан байдаг юм. Хэдийгээр тэд өдөржин хэрүүл маргаан дор амьдардаггүй ч сэтгэлзүйн хувьд бүхий л талаасаа дайралтад орж болох түүнтэй арцалдагч, нээлттэй зэрлэг орчинд амьдардаг гэдгийг анхаараарай. Би хэтрүүлж хэлчих вүү? Гэвч орчинтойгоо амархан дасдаг хүүхдүүдийн хувьд энэ бол үнэн. Харин сул дорой эрэгтэй эмэгтэй хүний хувьд тэднийг ямар байдал хүлээж байгааг хараахан хэлж амжаагүйг бодно биз ээ. Тийм учраас хичээл орсон анхны өдрөөс л тэд бухимдуу болчихдог юм. Эсвэл тэдний баг нь чухал тоглолтонд орохоос өмнө буюу хүч чадлыг нь шавхсан үед тэд бухимдуу, сандруу байдалд ордог. Энэ тэдний нервийн тухай асуудал бус үнэндээ өөрийгөө үнэлэх үнэ цэнийн тухай яригдаж байгаа юм. Тийм насанд түүнийг хамт олон нь хэр хүлээн авч байгаагаас өөрийн үнэ цэнийг мэдрэх нь ихэсдэг бөгөөд ийм учраас л хувь хүнд нөлөөлөх хамт олны нөлөө чухал юм. Хэрэв хүү эсвэл охиныг чинь ангийнхан нь шоолдог, хүндэлдэггүй, гадуурхдаг, тоог тохуу хийдэг бол өөрөөр хэлбэл аливаа хүчний дор сөхөрсөн бол тэр үүнийг өөртөө үнэхээр гүн тусгаж авах болно.

Асуулт: Өмнө нь үерхэж байсан охин бид хоёр анх харсан цагаасаа хойш бие биедээ үнэхээр галзуу хайртай байлаа. Өдөр бүр л бид хоёр уулздаг байсан болохоор найзууд маань биднийг гэрлэх байх гэж ярилцдаг байв. Гэвч харилцаа маань хурдан унтарч хамт байхад л хүртэл хүнд болов. Одоо би түүнд их дургүй хүрдэг. Бидний хооронд юу болсон гэж бодож байна вэ?

Dr. Dobson: Өөрийг тань сайн мэдэхгүй тул яг тийм ийм гэж хэлэхэд их төвөгтэй асуудал байна. Харин та хоёрын харилцаа гэнэтхэн эхэлсэн шигээ гэнэт дууссаныг л хэлж чадах байна. Дурлал, шохоорхол үнэндээ их сэтгэл хөдлөлтэйгээр эхэлдэг. Ийм харилцаа урт насгүй байдаг. “Хөршгүй халуун хайр” гэсэн үгтэй дуу ч байдаг байх аа. Гэвч ийм харилцаа ингэж л төгсдөг. Та хоёрын хувьд харилцаагаа зуун метрийн гүйлт шиг л өнгөрөөсөн байна. Харин харилцаа бол марафон гүйлт шиг байх учиртай. Тийм учраас амьдралын гараагаа эхлэхээс өмнө сэтгэлээ цуцаасан байна л гэж хэлэх байна. Хэрэв хайрт хосууд бие биедээ улам дотносох тааламжтай агаад хамт алхах хурд хэрэгтэй. Ингэж л байж амьдралд хослон нийлдэг билээ.