Шинэ ном: Та Бурханд үнэтэй

Өөртөө болон бусдад гологдож, амьдралын хүндхэн даваанд сэтгэл гундуухан яваа нэгэндээ урам болгож, үнэ цэнэтэй, ач холбогдолтой,.

Өөртөө болон бусдад гологдож, амьдралын хүндхэн даваанд сэтгэл гундуухан яваа нэгэндээ урам болгож, үнэ цэнэтэй, ач холбогдолтой, давтагдашгүй, хүн болж төрсөн энэ амьдралд сэтгэл өөдрөг явахын нууцыг өгүүлсэн энэ номыг бэлэглээрэй. 

Олон хүн өөрийн үнэ цэнийг ухаардаггүй учраас амьдрах ёстой амьдралаараа амьдардаггүй. Харин ч бусад хүн түүнийг ашиглаж, гутаан доромжилж байхад тийм л байх ёстой мэт сэтгэж амьдардаг нь харамсалтай. 

Хүн биднийг бүтээсэн Бүтээгч Бурхан бий. Тэр Бүтээгч Бурхан биднийг үнэ цэнэтэй хэмээн тооцсон учир шалтгааныг энэ номд өгүүлжээ. Энэ ном зүгээр л нэг хувь хүний хөгжлийн ном шиг, "Би сайн хүн, би сайхан хүн" гэдэг үгийг өөртөө итгэтэл олонтаа хэлбэл бүх юм зүгээр болно гэх сэтгэл заслын ном биш юм. Харин ултай суурьтай Библийн судалгаан дээр үндэслэн, бид яагаад үнэ цэнэтэй хүн бэ гэдгийг онцлон өгүүлжээ. 

Мараната хэвлэлийн газраас энэ ном тун удахгүй уншигч таны гарт хүрэх ба ном бэлэн болонгуут Мараната BookClub-ын 9 дэх уулзалтаар нууцыг дэлгэх болно. 

Мараната хэвлэлийн газар