Асуулт хариулт булангаас та юу асууж болох вэ?

Мараната Христитгэлт цахим сэтгүүлийн 2.0 хувилбарт "Асуулт, хариулт" булан нээгдэж байна. Энэ буланд хандаж асуултаа та

Мараната Христитгэлт цахим сэтгүүлийн 2.0 хувилбарт "Асуулт, хариулт" булан нээгдэж байна. Энэ буланд хандаж асуултаа та maranatabooks@gmail.com хаяг руу илгээж болно. Таны асуултад бид баталгаатай эх сурвалжтайгаар, Библийн үнэний дагуу хариулах болно. Таны емэйл хаягийг бид нууцлах тул та хувийн нууцлал тал дээр санаа зоволтгүй. 

Бид асуулт бүрт тухайлан хариулахгүй, зөвхөн нийтлэг асуултад нэгмөр хариулахыг анхаарна уу. Бид өдөр бүр энэ буланд ирсэн асуултад мөн хариулах боломжгүй. Харин сард 2 удаа таны асуусан асуултад судалгаан дээр үндэслэн хариулахыг анхаарна уу. 

Асуултаа maranatabooks@gmail.com хаяг руу илгээгээрэй. Та Мараната номын талаар, Христитгэлийн талаар, нийгэмд болж буй үйл явдлын талаар итгэгчдийн байр суурь ямар байх ёстой талаар асуултаа илгээж болно. 

Емэйлээр доромжилж, илт дайрч давшилсан захиа ирэх аваас бид хариулахгүй бөгөөд хэрэв удаа дараа ийм үйлдэл давтагдвал таны емэйлүүдийг бид цахим хуудсаараа нийтлэх эрхтэй болохыг анхаарна уу. Учир нь бид хариуцлагатайгаар нийгмийн харилцаанд орох үүрэгтэй билээ.

Баярлалаа,

Мараната цахим сэтгүүл