Цагийн салхийг сөрөн ирсэн магтаал хүндэтгэл

Дараах төсөөлсөн бадрал бүхий түүхэн бичээс нь тухайн цаг үеийн магтаал хүндлэлийн талаар бидэнд нэгийг өгүүлэх буй заа. Магтаал.

Дараах төсөөлсөн бадрал бүхий түүхэн бичээс нь тухайн цаг үеийн магтаал хүндлэлийн талаар бидэнд нэгийг өгүүлэх буй заа. Магтаал хүндлэлийн талаар Христийнхэн магтаал хүндэтгэлд үнэхээрийн сэтгэл хөдлөм, үлэмжийн хүчтэй тодотгол бүхий тодорхойлолт өгдөг.

Гэхдээ, жинхэнэ магтаал хүндэтгэл үргэлж эсэргүүцлийн хүчтэй салхийг сөрөн туулсаар ирсэн гэдгийг бид мэдэх билүү. Сүмд тамбуур [манайхан үүнийг “шаг шаг” ч гэж нэрлэдэг] дуугарах нь хүн бүхний чихэнд чимэгтэй сонсогддог. Гэх мэтчилэн өнөөгийн сүмд өргөн дэлгэр хэрэглэгдэж буй магтаал хүндэтгэлийн шигтгээ бүр нь үнэндээ тухайн цаг үедээ хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байжээ.

Танд дэлгэж буй энэхүү бодрол бүхий түүхэн бичээс нь тухайн үеийн магтаал хүндлэлийн талаар нэгийг өгүүлнэ хэмээн найднам. Манай Эзэний 100 оноос 1900 он хүртэлх үеийн магтаал хүндлэлийн хөгжлийн явцыг тухайн түүхэн үетэй нь холбож товч өгүүлжээ.

МЭ 100 оны үе: 

“Хонгор минь, шөнө дунд болчихлоо, босоорой! Сүм рүүгээ явцгаая!”

Олонх сүмүүд өдөр бүр Хүндэтгэлийн цуглаан хийдэг байв. Тухайн үеийн сүмүүдийн цуглаан дунд дэлгэрээд байсан дадал бол шөнө дундын залбирал байлаа. Өглөө оройн залбирал нь бараг уламжлал болсон бөгөөд энэ байдал дөрөвдүгээр зууныг хүртэл хэвшигдэж иржээ. 

МЭ 200 оны үе:

“Лимбээ үлээж, бөмбөрөө дэлдэхээ боль! Бид чинь ямар буруу номтнууд уу?”

Энэ бол дэдхий даяараа хөгжим тоглох явдлаас зугтаж байсан цаг. Үүний учир гэвээс садар самуун эмс, завхай явдалтай холбоотой байлаа. Тодруулбал, лир хөгжим тоглох нь янхантай холбоотой явдал болох байв. 

МЭ 300 оны үе:

“Ритмтэй магтан дуулах ий? Тэгээд бас алхаж дуулах гэнээ? Бид чинь яахлаараа дэлхийн хүмүүс шиг байх ёстой юм бэ?”

Энэ үеп Миланы Амброзе (339-397 онд) нөлөө бүхий бишоп [тэргүүн ахлагч] байсан төдийгүй, Барууны сүмүүдийн дунд магтан дууллын [hymn] эцэг хэмээн алдаршиж байв. Тэрээр сүмийн магтаалын дууллыг анх удаа нийгэмд танилцуулжээ. Тэдгээр магаалын дуулал нь яруу найргийн хэлбэртэй боловч, энэ нь Библийн яруу найргаас эрс ялгаатай байв. Мөн, давталт аягүйгээс гадна заримдаа алхаж дуулдаг байжээ.

МЭ 500 оны үе:

“Цуглаан дэндүү их дуулж байна. Удалгүй кахтор ажлаасаа халагдах хэрэгтэй болох нь ээ…”

Цуглаанууд ихэвчлэн Дуулал номоор дуулцгааж, цугласан хүмүүс хариулж дуулдаг байсан үе. Энэ нь иудейн шашны кантор [цуглааны зарим хэсгийг удирдан дуулдаг иудейн шашны албан ёсны дууны удирдаач] удирдан дуулж, үлдсэн ишлэлийг нь цугласан хүмүүс дуулдаг ёстой иудейн шашны уламжлалыг дагасан хэлбэртэй магтаал байлаа.

МЭ 600 оны үе:

“Энгийн хүнээр гоцлуулна гэв үү? Би хүнийг биш Бурханыг хүндэтгэхээр ирсэн юмсан…”

Сүм хийдүүд [энэ нь санваартнууд амьдардаг газрыг хэлж байна] “Би өдөрт долоон удаа Таныг магтдаг” (Дуулал 119:165) хэмээх ишлэлд өөрсдийгөө бүрэн зориулж, өдөрт долоон удаа залбирдаг байжээ. Цуглаан бүр янз бүрийн утга агуулгатай болдог бөгөөд магтаалын тодорхой хэсгийг ихэвчлэн гоцлол дуучнаар дуулуулдаг байв. Харин, дуулаачийн дуулсан дахилт хэсгийг хүмүүс давтан дуулдаг байжээ. Цуглаан болгон Библийн Дуулал номын 150 бүлгийг жилд нэг удаа бүрэн дуулахаар төлөвлөн, мөрддөг байв. 

МЭ 800 оны үе:

“Уйтгартай байна гэв үү, чи, санваартны дуулах дууг бүх дэлхий сонсох цаг ирэх л болно!”

Тухайн үед, өнөөгийхөөр бол төгөлдөр хуурын зөвхөн цагаан даралтын өнгийг л хэрэглэн, нэг өнгөөр үглэн дуулдаг байв. Шашны харанхуйлалын үед сүм хийдийн санваартнууд бүхний дээр заларч, харин Христийнхэний хөгжим дээсэн дээр дэнжигнэж байсан юм.

МЭ 900 оны үед:

“Энэ хөгжим үе улиран дуулагдсаар ирсэн дууллуудтай өөрсдийн зохиосон дуу ухаантай юмаа яаж зэрэгцүүлж чадна вэ?”

Хөгжмийг нотоор тэмдэглэхээс гадна хөгжимчид ба найрал дуучид хамтран магтдаг болжээ. Энэ үеийн шинэлэг ая эгшиг нь улиг болсон хуучны дуунаас нилээд ангид байв.

МЭ 1100 оны үе:

“Магтан дуунд сүүл холбоно гэнээ? Сүмийн магтан дуу сургуулийн хүүхдийн дуунаас арай өөр баймаар юм?”

Латин хэлээр сүүл холбон бичсэн шинэ шүлгүүдээр диваажингийн баяр хөөр, энэ амьдралын шалдар булдар байдал болоод Христийн эдэлсэн зовлонг тунгаан бясалгах нууцлаг шинэ хэлбэр бий болов.

МЭ 1200 оны үе:

“Энэ түвэгтэй, эмх замбараагүй байдал чинь сүмийг самууруулж, сүйтгэх нь!”

Олон хоолойн урлагийг нээсэн нь Францаас эхтэй юм. Найрал дуучид зөвхөн нэг өнгөөр бус харин хоёр, гурав болон дөрвөн өнгөөр дуулдаг болов. Харин, үүнийг нь мэдээж хүн болгон талархан хүлээж авсангүй. Нэгэн тайлбарлагч “Олон өнгөөр дуулах нь магтаалыг будлиантуулж, сүмд ялзрал завхрал авчирч байна” гэж мэдэгдсэн явдал ч гарч байжээ. 

МЭ 1300 оны үе:

“Магтан дууг чам шиг хүн биш, мэргэжлийн хүн л авч явах ёстой!”

Готиг үеийн агуу катедралуудад [байшин] мэргэжлийн найрал дуучид магтаалын дууллыг дуулдаг байв. Харин, энгийн хүмүүсийн хувьд уг сүрлэг, сүнслэг байшинд мөнгөө өгөхөөс өөрөөр үйлчлэх ямар ч орон зай байсангүй.

МЭ 1400 оны үе:

“Энэ дэндүү чанга байна, хөгжим нь үгээ дарчихаад байна!”

Хөгжим ойлгоход үнэхээр ярвигтай болов. Зөвхөн найрал дуучид дуулж буй явдал нь хамгийн ихээр шүүмжлэлд өртдөг зүйл байлаа. Жон Веслей үүнд гомдоллон “Дууны үгс чинь хэнд ч сонсогдохгүй байна. Энд байгаа хүмүүс дүлий дүмбэ оргиод л, найрал дуучдыг тэнэг аятай харж зогсох ёстой болж байна уу? гэж байжээ.

МЭ 1500 оны үе:

“Орчин цагийн хэлээр дуулахыг тэд биднээс хүсч байна. Бурхан үүнээс илүү онцгойгоор бидэнтэй ярьж чадна гэж үү?”

Английн VIII Хенри хаан залбирлын шинэ ном хэрэглэхийг шахан шаардаж, бүх цуглааныг англи хэлээр хийх тухай тогтоол гаргаж байжээ. 

МЭ 1500 оны үе:

“Одоо тэд театрын дуунуудад сүнслэг үгсийг оруулж байна!”

Мартин Лютер нийтийн Хүндэтгэлийн цугаралтыг шинэчлэн, цуглааныг хөдлөшгүй хэлбэрээс чөлөөлсөн юм. Цуглаанд дуулагдаж буй дуу аялгуу нь шинэчлэгдэж буй теологид нийцэх ёстой гэдэг байр суурин дээр тэрээр маш хүчтэй зогсож байв. Үүний үр дүнд, хүмүүс орон гэртээ ч, сүмдээ ч тун адилхан магтан дуунуудыг сонсох болжээ. Нэгэн зохиолч “Католикууд сүмдээ дуу сонсдог, Калвинистууд сонсохгүйгээр дуулдаг, харин Лютеранчууд сонсож бас дуулахыг хослуулдаг” хэмээн хошигож байжээ. 

МЭ 1600 оны үе:

“Эрчүүд 2-р мөрийг, эмэгтэйчүүд 3-р мөрийг харин орган хөгжим 4-р мөрийг, ойлгов уу?”

Хэдийгээр, Шинэчлэгдсэн сүмүүд үүнийг ихэд эсэргүүцэж байсан боловч, орган хөгжим нь Лютеранизм, Англиканизм ба Ромын Католисизмд хамгийн гол үүрэг гүйцэтгэж байв. Орган хөгжмийг цугласан олонтой зэрэг дуулахад бус, харин хүмүүсийн дуулах хэсгийг орлуулан тоглодог байжээ. 

МЭ 1700 оны үе:

“Үр хүүхэд маань Библийг хүндэтгэдэггүй хүмүүс болж өсөх вий! Бурханы амьсгалаар бичигдээгүй гэж үгүйсгэх вий дэ!”

Энэ үед Библийн ишлэлийн утгаар хүмүүс дур мэдэн шүлэглэж, дуу зохиож байна хэмээн идэвхтэй эсэргүүцэж явсан хүн бол Исаак Ватт юм. Гэтэл, нөгөө талаас Чарльз Веслей Залбирлын Ном бичиж, үүндээ Христчин итгэлийн сургаал, дадлыг тайлбарлахын сацуу шүлэглэх хэлбэрээр бичиж байжээ.

МЭ 1800 оны үе:

“Энэ чинь сүмийн хөгжим шиг сонсогдохгүй байна!”

Авралын Армийг үндэслэгч Виллиам  Буут өөрийн Армид [энэ нь цэргийн арми биш бөгөөд цуглааныг хэлж байна] сэтгэл хөдөлгөм цэргийн хөгжмийг аялгуулах болов. Тэрээр нэгэн удаа “Яагаад чөтгөрт хамаг сайн дуунууд байх ёстой юм бэ?” хэмээн хэлж байжээ.

МЭ 1900 оны үе:

“Агаарын долгион бол Сатаны үйл ажиллагааны үндсэн талбар!”

Радио дөнгөж бий болоод байсан үе. Христитгэлт анхдагчууд болох Доналд Грей Барнхауз, Чарлз И. Фуллер нар радио долгионоор Авралын Зарын дуу хийгээд номлол нэвтрүүлж байв. Олон зууны жишгийн дагуу энэ удаа ч бас тэд Христчидийн зүгээс хүчтэй шуурах эсэргүүцлийн салхийг туулан гарч чадсан билээ. 

---

Елмир Таунс бол Liberty Их Сургуулийн доторх Шашны Сургуулийн декан юм. Тэрээр Хойд Америк болон дэлхий даяар аялахдаа, теологийн тавь гаруй сургуульд багшилж явжээ. Елмир хоёр нэвтэрхий толь эмхэтгэн  гаргаж, 70 гаруй ном бичсэн юм. Одоо тэрээр гэргийнхээ хамт Виржиниад аж төрдөг ажээ.

Уоррен Бёрд бол Принстон дах томоохон сүмийн ажилтан бөгөөд өөр олон сүмийн удирдагч нартай хамтран ажиллаж явсан судлаач хүн юм.