Оюуны бүтээлийг үнэлэх зөв сэтгэлгээний талаар

Зарим итгэгч хүн Библийн холбогдолтой ном, бэлэг дурсгал, дууны CD зэрэг оюуны бүтээлийг үнэгүй эсвэл маш хямдаар авах ёстой гэсэн.

Зарим итгэгч хүн Библийн холбогдолтой ном, бэлэг дурсгал, дууны CD зэрэг оюуны бүтээлийг үнэгүй эсвэл маш хямдаар авах ёстой гэсэн эндүү ташаа ойлголттой байдаг. Энэ ойлголт яг хэзээнээс хэрхэн бий болов? 1992 оны үед сайн мэдээний олон баг гадаадаас Монголд ирж, Монголчуудад Есүсийн тухай таниулах мэдүүлэх зорилгоор үнэгүй ном, материал тарааж байсан. Тэдний зорилго бол сайн мэдээ. 

Харин 20 гаруй жилийн дараа Христэд итгэгч олон Монгол хүн өөр зорилгоор оюуны бүтээлийг туурвиж байна. Тэдний зорилго бол Христитгэлт Монгол контент буюу агуулгыг бий болгож итгэгчдийн төлөвшилд хувь нэмрээ оруулах.

Христитгэлтэй холбоотой ном, зохиол, дуу, шүлэг, гэрчлэл, видео хичээл, нийтлэл, судалгаа, аудио ном гэх мэт олон олон оюуны бүтээлийг өөрийн ур ухаан, боловсрол, чадвар, бүтээлч сэтгэлгээгээр бүтээсээр байна. Бидний дунд ийм хүмүүс байгаа тулдаа Монгол итгэгчид өөрийн эх хэлээрээ олон сайхан ном уншиж, дуу сонсож, видео үзэж байна. Тэдний хөдөлмөрийн үр шимээр Монгол хүн улам боловсорч, Христитгэлийн мөн чанарыг ойлгож явна.

Энэ их хөдөлмөрийг бид багаар юмуу эсвэл үнэгүйдүүлж болохгүй. Хэрэв бид Христитгэлт оюуны бүтээл туурвигчдаа дэмжихгүй бол бидний ирээдүй бүрхэг болох болно. Тийм учраас христитгэлт CD-ийг флашаар хуулан тараах биш харин өөрийн хувийг худалдан авах, христитгэлт номыг дамжуулан унших биш харин өөрийн хувийг худалдах авах зэргээр та Христитгэлт оюуны бүтээл туурвигчдаа дэмжээрэй. Таны авсан ном, CD, бэлэг дурсгал гэх мэт христитгэлт оюуны бүтээл болгон тухайн бүтээлийг туурвиж буй хүнд урам, найдвар, цааш ажиллах итгэл өгдөг юм шүү. 

Мараната дэлгүүр христитгэлт оюуны бүтээлийг уншигч, хэрэглэгч танд хүргэх зорилгоор ажиллаж байна. Та манай дэлгүүрээс христитгэлт ном, материал, бэлэг дурсгалын эд зүйлс, итгэлийн үгтэй ханын зураг, дууны CD, видео DVD хичээл зэрэг олон сайхан бүтээлийг худалдан авах боломжтой. 

Ажиллах цагийн хуваарь:
Мягмар-Бямба: 10:00-18:00
Ням: 10:00-15:00
Даваа: Амарна

Хаяг: Баянгол дүүрэг, IV хороолол, Хуучнаар Од кино театрын 1 давхарт
Утас: 9660-8590