40 орны хэлээр Библи Судлал үнэ төлбөргүй сурах боломж

Библи унших нь Бурханыг болон өөрийгөө таньж мэдэх эхлэл юм. Харин Библи судлах нь илүү гүн гүнзгий шат. Библи судлалд бүх амьдралаа.

Библи унших нь Бурханыг болон өөрийгөө таньж мэдэх эхлэл юм. Харин Библи судлах нь илүү гүн гүнзгий шат. Библи судлалд бүх амьдралаа зориулсан Др. Рик Гриффит www.BibleStudyDownloads.com цахим хуудастаа 1500 гаруй PowerPoint слайд хичээл, Word файл дээрх тэмдэглэл зэргээ 40 улсын хэлээр үнэ төлбөргүйгээр олны хүртээл болгосон ачтан билээ. Тэдгээр орны хэлээр орчуулахад Сингапур Библийн Коллежийн магистрын болон докторын оюутнууд хамтран ажилласан гэж өөрөө тайлбарласан байна. 







 

 

Др. Рик Гриффит нь Сингапур Библийн Коллежийн Докторын Сургалтын захирал хүн бөгөөд тус сургуульд 1991 оноос хойш ажиллаж байна. 

Библи Үндсэндээ сургалтыг 40 орны хэлээр хөрвүүлэх ажлыг тэрээр гардан зохион байгуулсан юм. Мөн Шинэ Гэрээний тойм хичээл, Номлох ухаан зэрэг хичээлийг Монгол хэлээр хөрвүүлэхэд ажиллажээ. Хэрэв та англи хэлтэй бол түүний бичсэн судлал материалуудыг www.BibleStudyDownloads.com цахим хуудаснаас үнэ төлбөргүй татаж аваарай.

Мараната сургалт 2004 оноос Библи Үндсэндээ сургалтын материал дээр ажиллаж 2007 оноос Монголд албан ёсоор зааж эхэлсэн билээ. Энэ сургалтыг одоо Библийн Нэгдсэн Сургалтын Төв, Амьд Үг чуулганы Амийн Гол үйлчлэлийн сургуульд албан ёсоор хэрэглэдэг.

Хэрэв та өөрийн сүм чуулгандаа энэ сургалтыг хүлээн авахыг хүсвэл 9655-8590 утсаар холбогдоорой. Библи Үндсэндээ сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарна уу.

Бурханы Үгээр ерөөгдөж, бусдад ерөөл болоорой.

Мараната сургалт