CloudLibrary.org цахим хуудсыг танилцуулж байна

Мессенжер Интернэйншл байгууллагыг Жон ба Лиза Бивэр хоёр 1990 онд Флоридагийн Орландо хотод нээжээ. Бурханы Үгийг үндэстэнүүдэд.

Мессенжер Интернэйншл байгууллагыг Жон ба Лиза Бивэр хоёр 1990 онд Флоридагийн Орландо хотод нээжээ. Бурханы Үгийг үндэстэнүүдэд тунхаглан заахын тулд энэ үйлчлэл эхэлсэн юм. 2001 онд энэ үйлчлэл Колорадогийн Колорадо Спрингс-д нүүж ирсэнээс хойш үйлчлэл нь улам тэлж олон улсын тавцанд танигдаж эхэлсэн байна. 

Жон Бивэрийн Үйлчлэл нэрээ 2004 онд Мессенжер Интернэйшнл гэж сольж үйлчлэлийн шинэ шатанд гарав. Энэ өөрчлөлт нь үйлчлэлийн цар хүрээг тэлж, олон үндэстэнд хүрэхэд нөлөөлсөн билээ. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд Жон ба Лиза Бивэр 20 гаруй ном зохиож, тэдгээрийн олонх нь бестселлер ном болсон байна. Түүний бичсэн ном 90 орны хэлээр хөрвүүлэгдэн тэр эрчээрээ олон сая хүний амьдралд сайн сайхныг авчирсаар байгаа билээ. 

Дэлхий даяар байгаа Христийн чуулганд Үгийн үр, сургалтын материал, сургалтын хөтөлбөрийг үнэ төлбөргүй өгөөмрөөр тараахдаа чуулган Үгэнд сургагдаж, хүчирхэгжиж, өөрийн үндэстэндээ сайн мэдээг эрч хүчтэй түгээн дэлгэрүүлэхэд туслах зорилготой энэ үйлчлэл Монгол Чуулганд ч ерөөл болсоор байна. 

Энэ үйлчлэл Мараната Ресурс Төвтэй хамтран ажиллаж өнгөрсөн 2 жилийн хугацаанд 6 ном, 3 цуврал видео хичээл, аудио хичээл, 2 цахим ном, цогц сургалтын хөтөлбөр 2-ыг хамтран бүтээж Монголчуудад бэлэг барьсан юм. Та энэ бүх материалыг үнэ төлбөргүйгээр CloudLibrary.org цахим хуудсаас татаж авах боломжтой (Та дараах видео танилцуулгаас хэрхэн татаж авахыг хараарай.)

Таны амьдралд Үгийн ерөөл дүүрэн байх болтугай!

Мараната Ресурс Төв