БАЛЧИР ТОМ ХҮН номын эхний хэсэг

Нас бие нь аль хэдийнээ том болсон авч хүүхэд шиг "гэнэн" цайлган гэх нэр дор өөрийгөө зүгээр мэт бодож буй томчууд энэ номыг уншиж.

Нас бие нь аль хэдийнээ том болсон авч хүүхэд шиг "гэнэн" цайлган гэх нэр дор өөрийгөө зүгээр мэт бодож буй томчууд энэ номыг уншиж "төлөвшил"-ийн талаар дахин нэг бодож үзүүштэй. Насанд хүрсэн хүн гэнэн цайлган байх нь утгагүй бөгөөд тэр хүн насандаа байж, төлөвших тухай энэ номд өгүүлжээ.

ХҮҮХДИЙН ДОЛООН ЗАН 

1. Амиа бодогч. 

Хүүхэд өөрийнхөө ертөнцийн сэнтийд л заларна. Бусад зүйлс тэрхүү жаахан хөвгүүний эсвэл охины аясаар хөдлөх ёстой. 

2. Мэдрэмжгүй. 

Хүүхэд бусдын хэрэгцээнд мэдрэмжгүй ханддаг. 

3. Шаардагч. 

Хүүхэд өөрийнхөөрөө шаарддаг. Хэрэв өөрийнхөө хүссэнчлэн, хүссэн цагтаа, хүссэн зүйлээ авахгүй бол тэрбээр үзүүлээд өгнө . 

4. Ууртай. 

Хүүхэд ааш аяг гаргахдаа гаргуун. 

5. Хариуцлагагүй. 

Хүүхэд зан үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй. Хүүхэд дуулгавартай төрдөггүй; тэд дуулгавартай байдалд суралцах ёстой. Тиймээс л “Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга” гэдэг. Тэр атугай Бурханы Хүү Есүс Христ ч зовсон зүйлээсээ дуулгавартай байдалд суралцсан билээ (Еврей 5:8). 

6. Учир ойлгодоггүй. 

Хүүхэд нөхцөл шалтгааныг сонсдог ч үгүй, хариу ханддаг ч үгүй. “Мунхаг зан хүүхдийн зүрхэнд уяатай байдаг” гэсэн нь ч гайхах зүйл биш. 

7. Сахилга батгүй. 

Хүүхэд зөвхөн “алганы амтыг” л сонсдог. “Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна”. 

Эдгээр 7 зан хүүхэд бүрт бий. Гэтэл Паул биднийг насанд хүрмэгцээ балчир зангаа хойш тавь гэсэн. Хүн бүр өсөх ёстой. Бодит амьдрал дээр хэрэгжих тэр л үнэн сүнслэг амьдралд хэрэгжинэ. Бид хаанчлалд орохдоо Христ дотор шинээр төрсөн нярай байх боловч, Бурханы өсч төлөвшсөн хөвгүүдийн цээнд хүрэхийн тулд итгэл дотор өсөх ёстой. 

____
"Балчир том хүн" номын талаар дэлгэрэнгүйг эндээс уншаарай