Ижил хүйстэний гэрлэлтийн талаар

Ижил хүйстэний гэрлэлтийг америкт хуульчилсаныг манайхан яагаад л баярлан хүлээн аваад байна даа. Азарга азаргатайгаа, үнээ нь.

Ижил хүйстэний гэрлэлтийг америкт хуульчилсаныг манайхан яагаад л баярлан хүлээн аваад байна даа. Азарга азаргатайгаа, үнээ нь үнээтэйгээ явалддаггүй байгалийн хуультай байхад хүн гэдэг ухаант мөртлөө адгууснаас доор төрөлх зөнгөө орхиж эр нь эртэйгээ эм нь эмтэйгээ явалдах энэ бусармаг явдал Монголд дэлгэрэх ёсгүй шүү. Солонгорох тэмдгээр гангарах монголчууд минь гадны юуг дууриах эс дууриахаа мэдмээр юм. Эмд гологдсон эр, эрд гологдсон эмийн явдал шигжүүртэй гэж Лхагвасүрэн гуайн үгийг би санахдаа 100% дэмжиж байна.

Ижил хүйсийн хайрыг хайр биш харин гаж явдал гэнэ. Учир нь хайранд ийм нүгэл тооцогддоггүй юм. Харин хайр бол гэр бүлд, нэг эрэгтэй нэг эмэгтэйтэй гэр бүл гал голомтоо бадрааж үр хүүхдээ ээж аав нь хамтдаа өсгөх эрүүл гэр бүлд хайр жинхэнэ утгаараа байдаг билээ. Эрэгтэй эмэгтэй хоёр сэтгэл олон саяын дундаас бие биеэ олж гэрлэн хайрыг амталдаг болохоос биш гажуудуулсан явдлаа хайр гэж зарлагчдын тодорхойлсоноор гэрлэлт гэдэг нандин зүйл тодорхойлогдох учиргүй.

Монгол эрчүүд минь, Монгол бүcгүйчүүд минь ижил хүйстэний гаж явдлаас улс орноо, гэр бүлээ, үр хүүхдээ хамгаалаарай. Өөрсдийн бусармаг явдлаа хуульчлан зөвтгөх гэж оролдох гажуудын хүний эрх гэж чарлах эсвэл би ч бас тэгш эрхтэй гэж өрөвдүүлэх урхинд нь бүү ороорой. Ямар ч үед ҮГҮЙ гэж хэлдэг үнэн байдаг юм. Гуйвж болохгүй үнэн бол гэрлэлт бол эр эмийн нэгдэл болохоос биш ижил хүйстэний нэгдэл биш гэдгийг сайн ойлгоорой.

Дэлхий ертөнц завхарч байгаа ч Монголчууд бид дагаад завхарч болохгүй. Гадны муу муухайг тэнэглэн дууриах шаардлагагүй. Эцэг өвгөдөөс үлдээсэн ариун журмыг сахиж зөв сайхан гэр бүлүүдээ бадраан Монголоо олон сая болгож үеийн үед хүчирхэг улс гүрэн хэвээр оршин тогтнуулах учиртай. Бид нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг нандигнан элдэв гажуудлаас аврах ёстой. Гэр бүлээ аврах цорын ганц зам бол гэр бүлээ элэг бүтэн, үнэнч сэтгэл, төлөвшсөн хайр дотор үр хүүхдээ ирээдүйдээ итгэлтэй өсгөж, эх орондоо хайртай хүн болгох юм шүү.

Ижил хүйстэн гэр бүлд 2 аав, 2 ээж байх юм гэнэ. Тэд хүүхэд үрчилж авах юм гэнэ. Тийм гэр бүлд өссөн хүүхэд тэдний бусармаг явдлыг байх ёстой эрүүл зүйл гэж үзэх юм гэнэ. Ижил хүйстэн гэр бүлүүд салж нийлж шүүүхэд эрхээ хамгаалах юм гэнэ. Ээ Бурхан минь, ийм л бузар Монголоос минь хол байг!

Ж. Бадамдорж
"Төгөлдөршсөн эр хүн" ТББ-ын тэргүүн