Айдсыг ялахуй видео сургалт

Жон Бивэр "Айдсыг ялахуй" номоороо итгэгчдэд тулгардаг нэгэн асуудлыг хэрхэн шийдэх арга замыг энэ номоороо зааж өгсөн юм. Зөвхөн.

Жон Бивэр "Айдсыг ялахуй" номоороо итгэгчдэд тулгардаг нэгэн асуудлыг хэрхэн шийдэх арга замыг энэ номоороо зааж өгсөн юм. Зөвхөн номоороо ч биш мөн 8 видео хичээлээр энэ нууцыг зааж өгсөн билээ

Түүний номын ард ингэж бичсэн байдаг:

ҮГҮЙ гэж хэлэхэд хэцүү байна уу?
НҮҮР ТУЛАХААС та айж байна уу?
Та үнэт зүйлдээ ЭРГЭЛЗЭЖ байна уу?
БУСДАД ТААЛАГДАХЫН тулд шийдвэр гаргадаг уу?
Бусад хүн таныг ХЯНАХ гэдэг үү?

Хэрэв эдгээрийн аль нэгэнд нь та ТИЙМ гэж хариулж байгаа бол Айдсыг Ялахуй ном танд хэрэгтэй ном. Энэ ном айдас сүрдүүлгийг илчилж, айдсын савраас чөлөөлж, таны амьдралд өгсөн Бурханы бэлэг авъяас ба эрх мэдлийг хэрхэн эргүүлэн сэргээхийг зааж өгөх болно. Дарамт, ирээдүйн найдваргүй байдал, эргэлзээнээс чөлөөлөгдөх цаг болжээ. Айдас таныг бүү хойш нь татаг!


Та Жон Бивэрийн үйлчлэлийн талаар (https://messengerinternational.org) түүний цахим хуудаснаас мэдэж болох ба түүний бичсэн ном, видео, аудио хичээлийг олон улсын хэлээр, тэр тусмаа Монгол хэлээр үнэгүй хүлээн авах боломжтой. Хэрэв та түүний бичсэн материалуудыг татаж авахыг хүсвэл http://cloudlibrary.org/ цахим хуудас ороод Монгол хэлийг сонгоорой. Тэгвэл тухайн цахим хуудас тэрчигээрээ Монгол хэлтэй болж та хүссэн мэдээллээ эх хэлээрээ авах боломжтой болох юм шүү. 

Ингээд танд Жон Бивэрийн "Айдсыг ялахуй" сургалтыг санал болгож байна. 

Айдсыг ялахуй видео сургалтыг бүрэн эхээр нь Мараната Медиа Сургалтын YouTube сувгаас бүрэн эхээр нь үзэх боломжтой. Та энд дарснаар Мараната Медиа Сургалтын сувагт буй Жон Бивэрийн "Айдсыг ялахуй" видео сургалтыг бүрэн эхээр нь үзэх боломжтой болно. Та манай сувгийг захиалсанаар манай сувагт нэмэгдэх шинэ видео хичээлийг мэдэх боломжтой болно.

Мараната сургалт