Дерек Принсийн өв сургаалын цахим сан

Дерек Принсийн өв сургаалын цахим санд тавтай морилно уу! Дерек Принсийн өв сургаалын цахим сан нь Араб (237 сая), Хятад (1,597 сая),.

Дерек Принсийн өв сургаалын цахим санд тавтай морилно уу! Дерек Принсийн өв сургаалын цахим сан нь Араб (237 сая), Хятад (1,597 сая), Фарси (57 сая), Франц (75 сая), Хинди (260 сая), Индонезийн Бахаса (200 сая), Япон (122 сая), Монгол (6 сая), Румын (24 сая), Орос (167 сая), Испани (414 сая), Тамил (69 сая), Үрдү (200 сая) гээд 13 үндэстэний хэлээр 3,4 тэрбум хүнд хүрэхээр ажиллаж байна. Манай гариг дээр амьдарч байгаа нийт хүн амын 50 орчим хувьд энэхүү өв сургаалын цахим сан хүрэх зорилготой юм. Эдгээр хэлүүдээс хамгийн эхэнд зорилтот үндэстэнд хүрч байгаа нь Монгол хэл дээрх өв сургаалын цахим сан билээ. 

Дерек Принсийн арвин их сургаалын сангаас ердөө 30 сургаалыг та бүхэндээ хүргэж байгаа хэдий ч хэрэв та англи хэлтэй бол YouTube сайтаас түүний заасан олон сургаал номлолыг сонсож үзэх боломжтойг дуулгахад таатай байна.

Мөн www.derekprince.org сайтаас энэхүү өв сургаалын цахим санд байхгүй олон сайхан материал англи хэлээр бий. 

Энэхүү өв сургаалын цахим санд видео сургаал, аудио сургаал, судлал материал, номуудын танилцуулгыг орууллаа. Хэрэв таны амьдралд Дерек Принсийн сургаал ач холбогдолтой өөрчлөлт авчирсан бол бидэнтэй холбогдож өөрийн гэрчлэлээ өгч болно. Бид талархалтайгаар таны чин сэтгэлийн гэрчлэлийг энэхүү цахим хуудсаараа бусдад хүргэх болно. 

Дерек Принсийн өв сургаалын цахим сангийн албан ёсны цахим хуудас: www.derekprince.mn