Амьдралаа Бурханы гарт даатгаарай

ЭЗЭНий үг Иеремиа дээр ирж, айлдсан нь “Босож, ваарчныд оч. Тэнд Би чамд үгээ айлдах болно” гэв. Би ваарчныд очиход, тэр тэнд.

ЭЗЭНий үг Иеремиа дээр ирж, айлдсан нь “Босож, ваарчныд оч. Тэнд Би чамд үгээ айлдах болно” гэв. Би ваарчныд очиход, тэр тэнд дугуйн дээр нэгэн зүйл хийж байв. Гэтэл түүний шавраар хийж байсан ваар гарт нь нурахад, тэрээр түүнийг өөрт нь таалагдсан ондоо ваар болгож дахин хийв (Иеремиа 18:1-4)

Заримдаа амьдрал нурах шиг л болдог. Хүсэл мөрөөдөл замхарч амьдрал харанхуйлах шиг л болдог. Тийм үед зарим хүн архинд, зарим нь гутралд, зарим нь олноос өөрийгөө тусгаарлан улам ганцаардалд өөрийгөө өгдөг.

Библид өгүүлсэнчлэн, ваарчны гарт ваар нурахад, ваарчин түүнийг өөрт таалагдсан ондоо ваар болгож дахин хийв гэжээ. "Дахин" гэдэг үгийг анзаарна уу. Бурханы гарт нурсан амьдралаа даатгахад Бурхан биднийг дахин босгож, бидэнд дахин итгэл найдвар өгч, дахин мөрөөдөх зориг өгч, биднийг өмнөхөөсөө ч ондоо хүчирхэг хүн болгодог аж. Амьдралаа Бурханы гарт өгсөн хүний амьдрал хэзээ ч уруудан доройтдоггүй юм шүү.

Залбирал:
Эзэн Бурхан минь, надад одоо ямар хэцүү байгааг та мэднэ. Амьдралаа танд даатгая. Та надад дахин итгэл найдвар өгч, мөрөөдөх зориг хайрлаач. Алдсан бүхнээ эргүүлэн олж авч, шинэ хүн болоход минь туслаач. Есүсийн нэрээр, Амен!