Мараната Медиа Сургалт

Мараната хэвлэлийн газар 2015 онд цоо шинэ хуудсаа нээж байна. Зөвхөн унших биш, харин үзэх, сонсох төвшинд Христитгэлт контентыг та.

Мараната хэвлэлийн газар 2015 онд цоо шинэ хуудсаа нээж байна. Зөвхөн унших биш, харин үзэх, сонсох төвшинд Христитгэлт контентыг та бүхэндээ хүргэж эхэллээ.

Мараната Медиа Сургалт нь YouTube дэх Мараната хэвлэлийн газрын албан ёсны хуудас тул та дараах холбоос дээр дарж сувгаа захиалах буюу subsribe хийж болно. Сувгаа захиалсанаар та Мараната Медиа Сургалтын албан ёсны хуудаст шинээр нэмэгдсэн видео хичээлийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой. 

Мараната Медиа Сургалтад одоогийн байдлаар 40 гаруй видео хичээл Монгол хэлээр байгаа болно. Тэдгээрээс дурьдвал:

Дерек Принсийн өв сургаалын цахим сантай хамтарч дараах цуврал хичээлийг та бүхэндээ хүргэж байна.

1. Суурь тавих
2. Сүнслэг бэлэг авъяас
3. Бурханы Үг
4. Талархал, Магтаал, Хүндэтгэл
5. Загалмайн хүчээр амьдрахуй
6. Хоёр ургац
7. Израйль байхын учир
8. Бидний дайсан
9. Хараалаас чөлөөлөгдөх нь 

Мөн Мессэнжер Интернэйшнл үйлчлэлтэй хамтарч Жон Бивэрийн "Айдсыг ялахуй" сургалтын 8 хичээлийг бүтнээр нь хүргэж байна.

Мараната Медиа Сургалтаар өөрийн итгэлдээ зориг, ухаарал, хүч нэмэх их ерөөлийг хүлээн аваарай.

Мараната Медиа Сургалт