Бодгаль чанар

Бүсгүй таны амьдралыг бүрэн дүүрэн болгох мэргэн ухаан ба зөн билэг. Та төсөөлснөөсөө их зүйлтэй. Та бодосноосоо ихийг хийж чадна..

Бүсгүй таны амьдралыг бүрэн дүүрэн болгох мэргэн ухаан ба зөн билэг. Та төсөөлснөөсөө их зүйлтэй. Та бодосноосоо ихийг хийж чадна. Бурхан танд заяасан оюуны чадамж, авъяас чадал, ур чадвар бэлгүүдийг хэрэглэх үүрэг хариуцлага нь гагцхүү таных болой.

Эдвин.

Надад нэгэн бүсгүй ийн өгүүлж билээ.

“Бурхан гэрлийг бүтээгээд “Би үүнээс илүү сайныг бүтээж чадна” хэмээн дэлхий ертөнцийг бүтээв. Тэгмэгцээ “Би үүнээс илүү сайныг бүтээж чадна” гээд амьтдыг бүтээв. Бурхан амьтдагыг хараад, дахин “Би үүнээс илүү сайныг бүтээж чадна” гээд хүнийг бүтээв. Бурхан бүтээсэн бүхнээ ажаад, ахин “Би үүнээс илүү сайныг бүтээж чадна” хэмээгээд эмэгтэй хүнийг бүтээв. Харин, үүний дараа Бурхан амарсан юм. Яагаад гэвэл, үүнээс илүү бүтээж чадах сайхан зүйл Түүнд байсангүй”.

Түүний энэ хошигнолыг сонссон бид инээлдээд өнгөрсөн боловч, харин тэр бүсгүй санаагаа хэлж амжсан билээ. Бүсгүй хүн бол Бурханы бодгаль бүтээл юм. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль альд нь бодгаль чанар заяасан бөгөөд эдгээр нь бие биеэ сэлбэж, бүрэн төгс болохын тул болой. Харуусалтай нь, олон эмэгтэйн бодгаль байдал гутаагдаж, утгаа алдаж эсвэл ямар нэг байдлаар завхран замхарч, хохирч, хязгаарлагдсаар иржээ.

Америкт л гэхэд, 15 секунд тутам нэг эмэгтэй зодуулдаг байна. 1986 онд 3,5 секунд тутам нэг эмэгтэй хүчиндүүлж эсвэл хүчиндэх оролдлогын золиос болжээ. Дөрвөн эмэгтэйн нэг нь хүчирхийлэл амссан бөгөөд үүний дээрээс сэтгэл санааны хомсдол, сэтгэлзүйн дарамт, биеэ гаргуунд нь хаях зэрэг бидний сонсож дуулаагүй олон хэрэг бий.

Хүүхэд наснаасаа авхуулан эцгээсээ зэмлэл, хүчирхийлэл, доромж бас шоовдорлол амсаж, эхийнхээ дарангуйлал дор боогдож, ах эгч дүүсийнхээ дайсагнал өрсөлдөөнд хавчигдах мэтчилэн гэр бүлийн янз бүрийн доголдол дунд өсөхдөө, бодгаль мөн чанараа мэдрэх мэдрэмжээ дээрэмдүүлсэн хүн нь өөрийнхөө талаар ядмагхан үнэлэмжтэй өсдөг бөгөөд алсдаа ёс бус үйлдэл эсвэл харилцаанд хөл тавих нь их бий. Энэ байдал Эзэн Есүс тэдний доторх бодгаль чанарыг цоо шинээр сэргээн байгуулах хүртэл үргэлжилсээр. Бүсгүй хүний бодгаль байдал хулгайлагдан, тоногдож, цөлмүүлсэн бол энэ нь ганц түүгээр зогсохгүй, түүний эргэн тойрныхонд нөхөшгүй граз хохирол учруулж чадна. Яахав, эмэгтэйчүүд маань амиа хорлочихгүй, амьдарсаар л байна. Гэвч, шарх сэв, хорсол хилэн, уй гашуу, хаягдаж гологдсон мэдрэмжээ насан турш цээжиндээ тээсээр л явна. Хэдийгээр сэтгэл зүйч нар тэдэнд харуусал гэмшлээ тайлж, зовлонгоо хөнгөлөхөд нь тодорхой туслалцаа үзүүлж чадах боловч, хүний бодгаль чанарыг бүрэн сэргээн босгох арга зам зөвхөн Бурханаас л ирдэг.

Ганц бие, гэрлэсэн, эрэгтэй, эмэгтэй бүх хүнд, бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх өлсгөлөн, бусдад нөлөө үзүүлэх цангаа, бусдын анхаарлыг татах хүслэн оршдог бөгөөд эдгээр амин чухал хэрэгцээ нь тэжээгдэж, ундаалуулж, хангагдах хэрэгтэй. Эмэгтэй хүн болгон бусдаас хайр ба үнэлэмж хүсэх буюу эдгээр нь түүний эрхэм нандин бодгаль чанараа мэдэх мэдрэмжийг хангадаг билээ. Харин, энэ үнэлэмжийг түүний хувьт байдалд бус, гадаад үзэмж, бие цогцосд нь хандуулбал, энэ нь ёстой эмгэнэл ажээ.

Бурхан хүнийг чухам аж бүтээсэн анхдагч санааг нь мэдвэл, хүмүүн бидний харицаанд яагаад ийм олон асуудал гарна вэ гэдгийг бид ухаарах болно. Гэр бүлийн амьдралд үүсдэг нэгэн асуудал бол эхнэр нөхөр хоёр нэг нэгнийхээ хувьт байдал ба бодгаль чанарыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үнэлдэггүйд оршдог. Тэд төгс төгөлдөр нэгнийг мөрөөдөөд, харин бодит байдалтай гэрлэжээ. Бодит байдал ба мөрөөдөл хоёрын дундах ялгаа том байх тусам, хүн гэрлэлтдээ төдий чинээгээр сэтгэл гонсойдог.

Та олж авсан зүйлдээ бус, харин олж авна хэмээн хүсэн хүлээж байсан юмаа авч чадаагүй учраас л сэтгэл гонсгор хоцордог. Эрчүүдтэй ажиллах явцдаа би, тэд маань эхнэртээ тэр бол түүний хувьд цор ганц бодгаль эмэгтэй гэдгийг мэдрүүлэхийн төлөө амьдрах ёстой гэдэг хатуу зарчмийг ойлгодоггүйг нь олж мэдсэн юм. Гэрлэлтийн өмнөх харилцаа бол энэ үнэний сонгодог жишээ билээ.

Хуримлаагүй байхдаа эрчүүд маань дурлалт бүсгүйдээ, тэрээр зөвхөн түүний, ганцхан түүний л хүслэн болж буйгаа батлахын тулд ихэд шаргуу хөдөлмөрлөдөг. Сайхь эрийн амьдралыг төгс утгатай болгох шилдэг сонголт бол тэр бүсгүй гэнэ. Тэгээд, эцсийн эцэст бүсгүй маань уяран, итгэлээ өгч, гэрлэхийг зөвшөөрнө.

Харин, хуримын дараа нөхрийнх нь өнөө сайхан хандлага замхарч, эхнэртээ “тэрээр зөвхөн түүний, ганцхан түүний хүслэн” гэдэг сайхан мэдрэмжийг ахин төрүүлэхээ больчихдог. Гэсэн атлаа, эхнэрийн маань зан байдал яагаад өөрчлөгдөөд байна эсвэл яагаад “урьдынхаасаа” хувирчихав хэмээн гайхширна. Гэтэл, бүх учир нь тэрээр эхнэрийнхээ цорын ганц эрхэм нандин байх мэдрэмжийг нь хангахаа больчихсон хирнээ, түүгээр энэ бүхнийгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж зүтгээд байгаад л оршиж буй юм.

Харин, энэ бүх ярвигтай асуудлын хариулт Бурханд бий. Бурхан бидэнд хэлэхдээ, юуны өмнө, бүхнээс урьтаар гагцхүү Түүнд таалагдахын төлөө бай гэжээ. Бүсгүй хүн Бурханд таашаагдан амьдарснаараа, өрөөлд болон түүнчлэн өөртөө таалагдах болно.

Цаг зуурын дарамтаас биднийг биднийг чөлөөлөгч нь мөнхийн зүйлсд орших амарлил аж.

Библид, олон эмэгтэй Есүсийг даган, Түүнд үйлчилсээр амьдарсны учир шалтгаан бол Есүс тэдний бодгаль мөн чанараа мэдэх мэдрэмжийг нь бүрэн төгс хангаж чаддагт байж. Есүс тэдгээр бүсгүйчүүлд Өөрийн хамтран зүтгэгчид хэмээн хүндэтгэлтэйгээр хандан, Бурхан Эцгийн анхлан тэдэнд зориулан бүтээсэн байр сууринд тэднийг тавьсан юм. Харин, тэр Есүс өнөөдөр ч хэвээрээ байгаа.

Та бол бодгаль. Бурхан таныг цорын ганц, ахин давтагдашгүй, бодгаль байхаар урласан бөгөөд үүнийг маань завхруулсан хэсэг бүрт Бурхан Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан бүх амьдралын маань туршид сэргээн байгуулах ажил хийсээр байна.

Бүсгүй хүн бол Бурханы бодгаль бүтээл юм. Бурхан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль альд нь бодгаль чанар заяасан бөгөөд эдгээр нь бие биеэ сэлбэж, бүрэн төгс болохын тул болой. Харуусалтай нь, олон эмэгтэйн бодгаль байдал гутаагдаж, утгаа алдаж эсвэл ямар нэг байдлаар завхран замхарч, хохирч хязгаарлагдсаар иржээ.

Нэнси

Тиймээ, Бурхан бол итгэмжтэй. Тэр бол гайхамшигтай сайн Бурхан.

Элэг нь эмтрэгсдийг эдгээх, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөх, шархалсан сүнснүүдийг сэргээн, дахин амь өгөхийн төлөө Бурханы цээжнээс ундрах агуу хайр хийгээд хүчийг харахдаа, би үргэлж бишрэн гайхдаг. Дуу зохиогч Чарльз Габриел энэ тухай магтахдаа, “Есүсийн оршихуй дотор бишэрнэм” хэмээн дуулсан буй. Нүдний маань өмнө өөрчлөгдөж буй хүмүүсийг харах үед, энэ үг миний чихэнд цуурайтах шиг болдог. Учир нь, би энэ мэдрэмжийг мэднэ. Би бас тэдний нэг гэдгээ би мэднэ.

Бурхан бүсгүй хүмүүст хайртай! Бид Түүний бодгаль бүтээлүүд. Бүсгүй хүн бүр онцгой байхын тул бүтээгдсэн билээ. Өөр бусад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг анхааран халамжилдаг шигээ Тэрээр таны төлөө ч бас сэтгэлээ зориулдаг. Библи өгүүлэхдээ “Намайг ганцаардалд гашуудах Та хамт байсан!  Төрөхөөс минь өмнө Та намайг харж, амьсгал ч эхлээгүй байхад минь Та миний амьдралыг өдөр бүрийг төлөвлөсөн” гэдэг. Бурхан таныг хараад “гайхалтай сайхан!”  хэмээж, та амьдралдаа юу хийх вэ гэж төлөвлөдөг. Харин, та Түүний хүссэнийг хийх үгүй нь ганц таны бус, бас Түүний анхаардаг зүйл юм. Эл хэсэгт “Та миний тухай тасралтгүй боддог нь ямар хосгүй вэ, Эзэн! Өдрийн турш миний талаарх бодолд хэдэнтээ автдагийг тань би тоолж барахгүй. Өглөө нойрноосоо сэрэхэд минь ч Та миний тухай бодсоор л угтдаг!” гэжээ. Хааяа бид “жинхэнэ Христчин” байхын тул цаг ямагт Бурханы талаарх бодол тээх ёстой хэмээн итгэдэг. Ухаан бодол маань сарниад ирвэл, өнгөрлөө гэж айна. Гэтэл, үнэн хэрэгтээ бид Түүний тухай бус, харин Тэр бидний тухай тасралтгүй боддог ажээ. Итгэл найдвар маань өөрсдийн маань бус, ганцхан Түүний итгэмжтэй байдал дээр суурилдаг ажгуу.

Энэ өглөө сэрэхэд тань Бурхан таныг хэдийнээр бодсоор байж. Халлелүяа! Та Бурханы хүсч буй бүрэн бүтэн хүн байж чадахгүй гэсэн шалтгаан танд үгүй. Библи дээрх итгэлийн баатруудын нэгэн адил та ч бас агуу нэгэн байж чадна. Гагцхүү, тэдний адил таны өмнө ч бас даван туулж, ялалт байгуулах ёстой саад тотгорууд гэж бий. Мөн, таны сэтгэл санааны хамгийн том дайсан-Сатан бол бодитой оршдог нэгэнм бөгөөд хэрвээ, тэрээр танд “Бурхан чамд үнэндээ тийм ч хайртай биш шүү дээ” гэж итгүүлж чадвал, таны бодгаль чанарыг тэр чигээр нь хулгайлаад одох болно.

Харин, Бурхан танд хайртай гэдэг итгэлийг зүрхэндээ сийлбэл, таны амьдралд зориулсан Түүний зорилгод хүрэхэд тань юу таныг зогсоож дийлэх вэ!

Др. Эдвин Луис Коол ба Нэнси Коол