Гаж урсгал

Гаж урсгал. Зарим нь буруу урсгал ч гэж нэрлэдэг. Үүнийг хэрхэн тайлбарлаж, хэрхэн ялгаж таних вэ гэдэг асуулт бидний өмнө үргэлж.

Гаж урсгал. Зарим нь буруу урсгал ч гэж нэрлэдэг. Үүнийг хэрхэн тайлбарлаж, хэрхэн ялгаж таних вэ гэдэг асуулт бидний өмнө үргэлж тулгарсаар ирсэн билээ. Логикоор бол, буруу урсгал гэдэг ойлголтын эсрэг нь зөв урсгал юм. Дэлхий дээрх шашин болгоны дотор тухайн шашины сургаал номлолыг гажуудуулан заагч хүмүүс бий. Тухайлбал, Исламын шашинд “Суфис” болон “Ислам үндэстэн” зэрэг гаж урсгалынхан байлаг бөгөөд тэд өөрсдийгөө мусламчууд гэж тайлбарладаг. Гэтэл, Исламын шашны хувьд тэдгээр нь гаж урсгалынхан гэж тооцогдох жишээтэй. Хиндүизм ч гэсэн Харе Кришна зэрэг гаж урсгалууд бий. Гэвч, бид одоо дэлхий дээрх шашнуудын янз бүрийн гаж урсгалын талаар хүүрнэх бус, харин Христчидийн (Christianity) дотор оршдог Христэч гаж урсгал буюу Христийн сүмийн нэр хүндийг унагагч бүлгүүдийн талаар нарийн тайлбар өгөхийг зорьж байна.

Христэч гаж урсгал гэдгийг бид юу гэж тодорхойлвол илүү зохимжтой вэ? Бүгдээрээ дараах тодорхойлолтыг харцгаая:

Дээр дурдсанчлан, Христэч гаж урсгал гэдэг нь Христийн сүмийн итгэл бишрэлээс санаа авч, Христийн сургаалыг гажуудуулагч хүмүүсийг тодотгож байгаа юм. Үүгээрээ бид бүх Христчин итгэлтэй хүмүүсийг буруутгаж байгаа бус, харин Христийн нэрийг ашиглан гаж сургаал зааж байгаа бүлэг хүмүүс бол “Христэч гаж урсгал” юм хэмээн Хрисчидээс буюу өөрсдөөсөө зааглан ялгаж буй юм.

Нөгөөтэйгүүр, гаж урсгал бол ганц хүнээс бус, харин бүлэг хүмүүсээс бүрддэг. Гаж урсгал баримтлагч ганц хүнийг тэрс үзэлтэн (англиар beretic) гаж гэж үзнэ. Харин, уг хүнийг гаж урсгалынх мөн эсэхийг нь тодорхойлохын тулд түүнийг хэрхэн зааж буй үзэл номлолыг баримтлан дагадаг бүлэг хүмүүс эсэхийг нь тодруулах хэрэгтэй. Төдий хэмжээнд хүрч байж гаж урсгал хэмээн тооцогдоно гэсэн тоон хязгаар байдаггүй. Зарим гаж урсгалын бүлэг нь арав хорин хүнтэй байхад, зарим нь хэдэн саяар тоологдох (тухайлбал Мормончууд) хэмжээнд хүрсэн байдаг. Тиймээс, гаж урсгал нь бүлгийн шинжтэй байдаг гэдгийг үргэлж анхаараарай.

Идэх хоол маань хоргүй, унах унаа маань аюулгүй гэдгийг бид хэрэглэх тоолондоо шалгаад байдаггүй ч, эдгээр нь бидний аюулгүй байдлыг хангаасай гэж үнэн голоосоо хүсэх нь аргагүй юм. Яг үүний нэгэн адил итгэж, амьдралаа зориулж буй шүтлэг маань үнэн байгаасай гэж хүн бүр хүсдэг бас үүнийг шаарддаг. Тиймээс, өвөөгийнхөө бус өөрийнхөө сонголтоор итгэл бишрэлээ сонгох эрх бидэнд бий. Юунд, яагаад итгэдэгээ мэдэж, үүнийхээ төлөө худлын эсрэг баттай баримттай, хатуу зогсох цаг ирж байна.

Өөрсдийгөө Христчид гэж нэрлэж буй гаж урсгал болон Христчин бус гаж урсгалын хооронд том ялгаа бий. Жишээлбэл, Ислам шашныг бид Христэч гаж урсгал гэж тодорхойлж болохгүй. Учир нь, тэд өөрсдийгөө Христчид гэж нэрлэдэггүй. Харин, үүний оронд тэднийг ерөнхийдөө анти-Христчин шашин гэдгээр нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ислам бол дэлхий дээрх бусад шашнуудаас илүүгээр Христийнхэнийг эсэргүүцдэг шашин юм. Учир нь, гэвэл бусад шашнууд ихэнхдээ поли буюу олон бурхдад биширдэг бол, харин Ислам, Иудей, Христийн шашин нь моно буюу ганц Бурханд биширдэг. Харин, Мормон ба Иехувагийн гэрч нар өөрсдийгөө Хрисчид гэж нэрлэдэг тул тэднийг Христэч гаж урсгал гэж үзэх үндэслэл бий. Өөрсдийгөө Христчид гэж нэрлэдэг атлаа Христийн үндсэн сургаалыг няцаан үгүйсгэж буй тэдгээр сургаалтнуудыг бид Христэч гаж урсгал гэж үзэх нь зүйтэй. Аливаа Христэч гаж урсгалыг буруу гэдгийг нь нотлох итгэл бишрэлийн тодорхой сургаалууд (тухайлбал: Бурхан, гэм авралын талаарх сургаалууд) тэдэнд байх ёстой. Хэдийгээр, тухайн бүлгийн үйл ажиллагааг гаднаас нь ажихад хачин, гаж сэтгэгдэл төрүүлэхүйц байсан ч, тэдэнд шашны тодорхой тогтсон сургаалууд байхгүй бол, гаж урсгал гэж үзэх нь зохисгүй. Жишээлбэл, янз бүрийн өвөрмөц өмсгөл баг өмссөн хэсэг хүмүүс пүрэв гарагийн орой бүр тодорхой нэгэн газар цугларан, үйл ажиллагаагаа явуулж, ерөнхийлөгч нь эвэр бүрээ үлээдэг гэж бодъё. Тэд өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлынхаа талаар өөр хоорондоо товч тайлагнасныхаа дараа хоёр цаг орчим маш баяр хөөртэйгээр бинго тоглодог. Тэгээд, тоглож ханаад гэр гэртээ харьцгаана. Тэдэнд, Бурхан, гэм, аврал болон үхлийн дараах амьдралын талаар баримталдаг ямар ч тодорхой итгэл бишрэлийн сургаал номлол алга. Тиймд, хэдийгээр тэд ямар учраас энэ этгээд үйлдлээ хийдгийг нь мэдэхгүй боловч, зөвхөн үүгээр нь тэднийг гаж урсгалынхан гэж дүгнэж болохгүй билээ. Төгс боловсорсон, гүнзгийрч хөгжсөн сургаалтайгаар нь бус, харин Христийнхний итгэл бишрэлийг үгүйсгэж байгаа учраас л гаж урсгал гэж тодорхойлох ёстой.

Аливаа гаж урсгал нь үүсгэн байгуулагч ганц хүний сургаал дээр үндэслэж, түүнийг бусдад зааж байгаа удирдагчдын бүлэг эсвэл байгууллагатай байдаг. Үндэслэн байгуулагч нь тухайн урсгалын эх сурвалж болдог бөгөөд ихэвчлэн зөнч, эш үзүүлэгч гэж нэрлэгдэнэ. Тухайлбал, [дараах гаж урсгалуудын зориуд англиар бичлээ] Children of God, the cation Church болон Branch Davidians, Мормончууд гэх мэт Христэч гаж урсгалыг үүсгэн байгуулсан хүмүүс нь маш хүчтэй “зөнч нар” байдаг. Харин, Иехувагийн гэрч нарын хувьд Watchtower [орчуулбал цамхаг]  нийгэмлэг нь тэдний үндсэн удирдлага болдог юм. Гаж урсгалууд нь Христэч итгэл бишрэлийн үндсэн гол сургаалыг няцаадгийнхаа хувьд Христчин итгэлийг бүрдүүлж буй үнэн итгэл бишрэлийг бүхлээр нь үгүйсгэдэг билээ. Итгэлийн үндсэн сургаалыг өөрийнхөөрөө тайлбарлах, гол санааг зориуд гажуудуулан няцаах зэрэг үйлдлүүдийг энд бас хамруулж байна. Итгэлийн үндсэн сургаалд Бурханы Гурвал, Христийн бурханлаг чанар, Христийн махан биеэр амилсан амилалт, Христийн загалмай дээрх цагаатгалын ажил, нигүүлслийг итгэлээр хүлээн авснаар аврагдана гэх мэт итгэлүүд багтдаг.  Тэд Христийнхэний эдгээр үндсэн сургаалыг үгүйсгэснээрээ, итгэлийн энэ системийг үндсэнд Христэч бус болгож байга гэдгийг ойлгох нь чухал юм. Итгэлийн үндсэн сургаалыг Хрисчидийн дунд санал хуваагддаг зарим нэг сургаалтай эндүүрэх ёсгүй. Үүнд зовлон гамшиг хэзээ болох,баптисм хүртээх арга барил эсвэл сүмийн бүтэц, зохион байгуулалт зэрэг үйлс орно. Тодруулбал, нэг сүмийг харь хэлээр залбирахад итгэдэггүй гэдгээр нь Ариун Сүнсгүй буюу  гаж сургаалынх гэж тодорхойлж болохгүй. Мөн, харь хэлээр залбирахад итгэдэг сүмийг бусад сүм нь муу ёрын сүнсний хэлээр залбирч байна хэмээн басамжлан томъёолж, итгэлийг нь гутааж болохгүй. Энэ нь ердөө л Христчидийн дунд санал хуваагддаг итгэлүүдийн нэг юм. Үүнийг ойлгоогүйн улмаас бие биеэ буруу ташаа ойлгох явдал хэдэн жилийн өмнө гарч байсан билээ. Өөр нэгэн жишээ татъя. Зарим сүмүүд итгэхдээ, Христчид зовлон гамшгийн өмнө нь дээш өргөгдөнө гэдэг бол, зарим нь зовлон гамшгийн дунд гэж итгэдэг ба харин бусад нь зовлон гамшгийн дараа дээш өргөгдөнө хэмээн итгэцгээдэг. Хэдийгээр, тэд өмнө нь, дунд эсвэл дараа нь гэж итгэлээ теологичлон салгаж, хоорондоо зөвшилдөхгүй байгаа боловч, харин хүн Христийн нигүүлслээр, итгэлээр аврагдана гэдэг итгэлийг гурван тал хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь, энэ бол Христийн үндсэн сургаалыг хүлээн зөвшөөрч, итгдэг. Харин, гаж урсгалууд нь итгэлийн үндсэн сургаалд итгэдэггүй бөгөөд үүнийг үгүйсгэдэг. Зарим нь үндсэн сургаалд итгэдэг гэж тунхагладаг боловч, тэс өөр утгаар тайлбарладаг юм. Тухайлбал, Мормончууд Христчидийн адилаар “Тэнгэрлэг Эцэгт” итгэдэг ч, тэдний тайлбараар бол Тэнгэрлэг Эцэг гэдэг нь Библид өгүүлдэг Бурхан бус, харин өргөмжлөгдөн гэгээрсэн хүн байх жишээтэй.

Мөн, Христэч гаж урсгалынхан Библийн жаран зургаан ном хэмээн зориуд тодорхойлдог учир нь тэд Библи дээр нэмэрлэдэг байгаа юм. Тэд Библи дээр шинэ номуудыг нэмж, үүнийгээ Библи гэж хэлдэг. Гэтэл, үнэндээ Библийн жаран зургаан ном бол Христийнхэний бүх сургаалыг агуулсан Тэнгэрлэг гаралтай жинхэнэ ариун Судар билээ.

Энэ бүхнийг дэлгэрэнгүй дурдахыг үзээд та, үүнийг чинь Христчин биш хүн ойлгохгүй шүү дээ. Тэдэнд ойлгогдохоор, нийгэмд нөлөөлөх талаас нь тодорхойлж болдоггүй юм уу гэж асуухыг хүсч буй байх. Гэвч, аливаа итгэл бишрэлээр нь ялгахаас өөр зам бидэнд байхгүй. Сайхан хувцасласан, их мөнгө цацсан, эелдэг харьцаатай чөтгөрийг бид Бурхан хэмээн андуурч болно шүү дээ. Тиймээ, мэдээж гаднах байдал, нийгэмд үзүүлэх нөлөө нь чухал боловч, инээмсэглэлийн цаана нуугдах далд санааг илчлэхийн тул дан ганц гадаад төрхөөр дүгнэх нь хангалтгүй юм. Нөгөөтэйгүүр, тухайн нийгмийн ухамсарт тааруулан буруу зөвийг тодорхойлох нь цагийн хатуу шүүлтээр эргээд буруу нь зөв, зөв нь буруу болж хувирах талтай байдгийг энд бас хэлэх нь зүйтэй болов уу. Юутай ч, зөв бурууг ялгах хэмжүүр бол дотоод итгэл бишрэл мөн гэдгийг дахин онцлон хэлье.

Зарим хүмүүс Христэч гаж урсгалуудын талаар сонсоод, Христийнхэний итгэл бишрэлийг бүхлээр нь буруутгах хандлагатай болдог. Гэвч, даравч далдайна гэгчээр нийгмийн өмнө хар цагааны ялгааг гаргаж илчлэх нь Христчидийн эрхэм үүрэг билээ. Үнэнийг хайж, үнэнийг мэдэж, үнэнийг эдлэх нь хүмүүний ханашгүй хүсэл байсаар ирсэн, байх ч болно. Идэх хоол маань хоргүй, унах унаа маань аюулгүй гэдгийг бид хэрэглэх тоолондоо шалгаад байдаггүй ч, эдгээр нь бидний аюулгүй байдлыг хангаасай гэж үнэн голоосоо хүсэх нь аргагүй юм. Яг үүний нэгэн адил итгэж, амьдралаа зориулж буй шүтлэг маань үнэн байгаасаа гэж хүн бүр хүсдэг бас үүнийг шаарддаг. Тиймээс, өвөөгийнхөө бус өөрийнхөө сонголтоор итгэл бишрэлээ сонгох эрх бидэнд бий. Юунд, яагаад итгэдгээ мэдэж, үүнийхээ төлөө худлын эсрэг баттай баримттай, хатуу зогсох цаг ирж байна.

Гаж, буруу үзлийн талаарх өргөн ойлголтыг дараах байдлаар товчлон толилуулъя: Гаж урсгал буюу англиар cult гэдэг ойлголтын талаар бид сая үзсэн билээ. Христийнхэний хувьд, итгэлийн үндсэн сургаалыг үгүйсгэгч аливаа шашныг буруу шашин, буруу номтон гэж итгэдэг. Ямар ч шашин ийм үзэл баримталдаг нь нууц биш юм. Харин, бид энэ олон шашны дунд харилцаагаа, ухамсараа, биеэ зөв авч явахад суралцаж байна. Христчид бид “шашны эв нэгдэлд” итгэдэг. Гэхдээ, энэ нь шашнууд хоорондоо нэгдэж, нэг газарт өөр өөрийн бурхад, Бурхандаа мөргөнө гэсэн үг биш. Энэ нь шашин хоорондын дунд нийгмийг хамарсан, үндэсний аюулгүй байдалд хор учруулсан, улс орны бүрэн бүтэн байдлын эсрэг чиглэсэн шашны шинжтэй дайсагнал, аллага, хэлмэгдүүлэл, хавчлага, цуу яриа дэгдээхгүй байхыг хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр, англиар occult гэж нэрлэгддэг шашин гэмээр нэг чиглэл байдгийг энд өгүүлэх нь зүйтэй болов уу. Энэ нь далдын нууцлаг хүч буюу ид шид, харын хүчийг ашиглах үйлдэл бөгөөд үүнийг ерөнхийд нь гурван хэсэгт хуваан үзэж болно. Нэгт: сүнс дуудах, сүнстэй харьцах. Хоёрт: үзмэрч ирээдүйг зөгнөн хэлэх, аливаа үйл явдлыг урьдчилан үзэж харах. Гуравт: далдын харын хүчийг ашиглан гайхамшиг үйлдэх гэж ангилдаг. Гэхдээ, эдгээрийг гаж урсгалаас өөрөөр авч үзэх хэрэгтэй. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй гэж үзээд хойшлуулъя. Өөр нэгэн ухагдахуун бол тэрс үзэл буюу англиар heresy юм. Энэ бол Христэч итгэлийн заримыг нь үгүйсгэж, хагарал үүсгэдэг хүний баримталдаг итгэл билээ. Төгсгөлд нь сект гэдэг үгийг тайлбарлая. Христчин итгэлийн зарим тунхагт итгэдэг боловч, Христийнхний уламжлал доторх зарим зүйлс хийгээд шашны эрх мэдэлтнүүдийг эсэргүүцэн үгүйсгэдэг, бусад сүмүүдээс тусгаар зохион байгуулалттай, өөрсдийгөө Христчид гэж хэлдэг итгэгчдийн бүлгийг нэрлэдэг.


Тоо баримт

Гаж урсгалын бүлгүүдэд хамрагддаг гишүүдийн тоог ерөнхий 30,000-аас 30 сая хэмээн барагцаалдаг. Христэч буруу урсгалуудын дотроос нилээд томд тооцогддог Мормон болон Иехувагийн гэрч нарын гишүүдийн тоог 1992 оны байдлаар ойролцоогоор 14 сая гэж тооцоолжээ. Бусад нөлөө бүхий гаж урсгалуудыг нэмж тооцвол энэ тоо 16 саяд хүрэх бөгөөд үүнд ороогүй гаж урсгалынхныг тоочвол, нилээд том тоо гарах нь мэдээж юм.

МОРМОН СҮМИЙН СТАТИСКИЙН МЭДЭЭ (1991-1993)

Өсөлт: 1991 оны байдлаар 9 сая гишүүнтэй болсон бөгөөд 1993 онд дэлхийн 146 оронд 20,000 гаруй сүмтэй болсон байна. 1992 онд баптисм хүртсэн хүүхдийн тоо 77,380 хүрсэн бөгөөд тухайн онд 274,477 хүн шинээр мормон болжээ. 1 минут 55 секунд тутамд дэлхийд нэг хүн мормон болдог. Мормончууд 2000 он гэхэд 12-14 сая гишүүнтэй болно гэсэн зорилтыг урдаа тавьсан байна.

Илгээлт: 1993 онд тэд 46,000 хүнийг 2 жилийн хугацаатай дэлхий даяар миссионерээр илгээсэн бөгөөд тэдний ихэнх нь 16-19 насныхан гэнэ. Миссионд зориулж жил хагас тэр бум ам долларын дэмжлэг үзүүлжээ.

Хэвлэл, мэдээлэл: Мормоны телевизийн сувгыг 1990 онд АНУ, Канадад 679,815 хүн үзэж, тэднээс 198,091 нь мормон ахлагчдыг гэртээ урьжээ. Мормоны Библи нь 79 орны хэлээр орчуулагдсан бөгөөд 1990 онд л гэхэд мормончууд 3,27 сая ширхэг Мормон Библи хандивлажээ.

Санхүү:  Мормоны сүмийн жилийн орлого 4,7 тэрбум ам доллар орчим. Мормончууд хөдөө аж ахуйн том том компаниудыг эзэмшдэг бөгөөд тэдний бизнесийн жилийн орлого нь 3 тэрбум ам долларт хүрчээ. Хэвлэл мэдээлэлд зориулж жилд 300 ам долларыг төсөвлөсөн байна. Мормончуудын гуравны нэг нь аравны нэгээ тогтмол өгдөг бөгөөд өдрөөр тооцвол тэдний аравны нэг нь 3 сая ам доллар юм байна.

ИЕХУВАГИЙН ГЭРЧ НАРЫН СТАТИСТИК МЭДЭЭ (1992-1993)

Өсөлт:
1993 онд дэлхийн 231 улсад Еухагийн 4,709,889 гэрч байжээ. Жилд 296,004 хүн усан баптисм хүртдэг. 1 минут 45 секунд утатмд нэг хүн шинээр Иехувагийн гэрч болдог. Тухайн үед дэлхий даяар 73,070 Иехувагийн гэрч нарын сүм байжээ. 1993 онд ОХУ-д 27,000 хүн усан баптисм хүртсэн бөгөөд зөвхөн тухайн онд Иехувагийн гэрч нар тус улсын 66,000 айлд айлчилсан байна. Долоон хоног тутам 50 гишүүнтэй нэг сүм төрдөг.

Илгээлт: Хэвлэлийн бүх ажилчид нь гэрчлэх ажилд жилд нийтдээ 1 тэрбум цаг зарцуулжээ. Гэрч болгон жилд 200 цаг гэрчлэхэд зарцуулдаг. Шинэ хүмүүсд зориулж сар бүр 4, 515,585 библи судлал хийсэн байна.

Хэвлэл, мэдээлэл: Иехувагийн гэрч нарын онцлог бол тэд материал , сэтгүүл маш сайн хэвлэн тараадаг. Watchtower нийгэмлэг нь дэлхий даяар өндөр чанартай 33 хэвлэлийн газрыг эзэмшдэг бөгөөд Бруклин дэх “Бетел” хэвлэлийн газар өдөр бүр 1600 км буюу 61 сая хуудас хэвэлдэг байна. Тэнд сар бүр Иехувагийн гэрч нарын 3 сая библи хэвлэгддэг гэжээ. 1980 онд тэд 10,000,000,000 (10н тэрбум) материал хэвлэжээ. Материал гэдэг нь ном, сэтгүүл, сургалтын материалууд болон бусад жижиг тохимол танилцуулгуудыг хэлж байга юм. 1991 онд дээрх хэвлэлин үйл ажиллагааг явуулахад 11,000 бүтэн цагын ажилчин ажилсан байна. Иехувагийн гэрч нар материалуудаа 210 орны хэл дээр орчуулжээ. Тэдний гол материал нь  Watchtower хэмээх өнгөт сэтгүүл бөгөөд сард 2 удаа гардаг. Энэ сэтгүүлийн дугаар бүр нь 16 сая хувь хэвлэгддэг байна. 112 хэлээр гардаг уг сэтгүүлийн 15 сая хувь нь англи хэлээр хэвлэгддэг. Иехувагийн гэрч нарын буруу орчуулагатай Библи нь 1990 онд 14 хэлээр орчуулагдан 67 сая хувиар хэвлэгдэн гарч байжээ.