Баланс - Амьдралын гол түлхүүр

2001 оны 9-р сарын 11-ний өдөр Исламын тулгар үзэлтэнгүүдийн барьцаалсан онгоц Америкийн нийслэл Нью-Иорк хотын Дэлхийн Худалдааны Төвийн.

2001 оны 9-р сарын 11-ний өдөр Исламын тулгар үзэлтэнгүүдийн барьцаалсан онгоц Америкийн нийслэл Нью-Иорк хотын Дэлхийн Худалдааны Төвийн барилгыг мөргөж гэм зэмгүй 6000 хүний амь сүйдэснийг дэлхий дахин шуугин бичиж байсныг бид дурсан санаж, дэлхий дахин эрүүл саруул хүний оюун ухаанд багтамгүй балмад явдлыг хараад шашны нарийг барин хэт туйлшрагчид, фанатикуудийн үйлдлийг эрс буруушааж байв.

Ислам шашинтан буюу Мусалманыг шүтэгч болгон алан хядагч БИШ гэдгийг Христчид зөв ойлгох ёстой. Ислам бол амар тайвны шашин боловч зөвхөн багахан хувь (5% орчим) нь туйлширсан бөгөөд ийм үзэл нь тэднийг амиа хорлох явдалд хөтөлсөн билээ.

Харамсалтай нь, дэлхийн томоохон шашин бүрт тэдний нэрийг хэрэглэж байгаа, бага хувийг эзлэх балансгүй, хэт туйлширсан, фанатик үзэлтнүүд байдгийг бид мэдэх хэрэгтэй. Өнгөрсөн 2001 оны 9-р сарын 19-ний The Straits Times сонинд өнгөрсөн жилийн бүртгэлээр дэлхий даяар 43-н алан хядагч бүлгүүд байдгийг дурьдсан бөгөөд тэд бүгдээрээ томоохон шашны доторх бүх фанатик үзэлтнүүд хэмээн жагсаажээ.

Тэдгээр нь:

 

  • Радикал Протестанууд болон Ромын Коталикууд Хойд Ирландад бие биенээ алж, бөмбөг дэлбэлж байгааг бичжээ.
     
  • Буддистуудын дотор, Aum Supreme Truth-ууд хэмээх гаж үзэлтнүүд байдаг бөгөөд тэд 1995 онд Токиогийн галт тэрэгний газар доогуурх явган гарцанд хорт хий тавьсан нь тэр үедээ нилээд шуугиан тарьсан билээ.
     
  • Исламынхны хувьд Палистины Исламийн Жихад болон Аль-Каида зэрэг туйлширсан бүлэглэлүүд Нью-Йорк хотод үйлдэгдсэн алан хядлагыг зохион байгуулсаар олонд тодорхой болсон билээ.

    Энэ мэтчилэн нэрлэж болох олон тооны алан хядагчдын бүлэглэлүүд өөрсдийн шүтлэг, бурханы нэрийг барин гэм зэмгүй хүмүүсийн амийг хөнөөсөөр байна. Есүс Марк номонд маш сонирхолтой үгийг хэлсэн билээ.


“ Тэр (Есүс) тэдэнд,- та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөх ч болно.” (Мк 4:24)

Аливаа зүйлийг авахдаа хэмжиж, шүүх чадвар хүн бүрт бий гэдгийг энд өгүүлжээ. Тиймээс, бид ямарваа зүйлийг сонсож, мэдэн, тайлбарлах болон аливаа сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхдээ маш хянамгай байх ёстой. Учир нь бид сонсож, хүлээн авч буй зүйлээ амьдралынхаа үнэ цэнэ болгодог. Хэрэв бидний оюун санааны шүүх чадвар, эрүүл саруул ухаан маань алдагдвал бид чухал биш, үнэн бус зүйлийг амьдралынхаа үнэ цэнэ, эрхэмлэл болгон, балансгүй туйлширсан, бие биеээ үгүйсгэсэн, гажсан сургаалыг дотроо тээж, түүгээрээ амьдарснаараа, амьдралаа сүйтгэх болно. Энэ нь хувь хүнд ч, нийгмийн хувьд ч туйлын аюултай юм. Учир нь, эрүүл бус, балансгүй үзлээс болж амьдралд болон бусдад хандах хувь хүний хандлага ёрын болж хувирдаг. Тэрээр том зүйлийг бага болгож, бага зүйлийг том болгон тайлбарлаж эхэлнэ. Хэрэв, тэрээр хэт туйлширч фанатик болбол нийгэмд маш том хор хохирол учруулах магадлалтай. Тиймээс, Христчид бид Библийн сургаалыг зөвөөр ойлгож, зөвөөр хэрэгжүүлэх нь маш чухал билээ.

Эрүүл бус болон “гүнзгий үнэн”

2 Тимот 4-р бүлэгт Паул сүүлчийн өдрүүдэд Хрисчид ямар байдалтай тулгарахыг хэлжээ.

Үгийг тунхагла. Цагаа олсон ч олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл. Учир нь хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болох цаг ирнэ. Харин хүсэл нь тэдний чихийг гижигдэх аж. Тэд өөрсдийн хүслийн дагуу өөрсөддөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд тэдний чих үнэнээс эргэж. Үлгэр домгуудад хандах болно ” (и2-4)

“Эрүүл сургаал” гэдэг үгийг Strong-ийн тайлбар тольд аюулгүй, эрүүл, зөв буюу нэг үгээр хэлвэл баланстай, тэнцвэртэй сургаал хэмээн тодорхойлжээ. Хэдий тийм боловч, өнөөдөр Христчидийн дунд үндсэн суурь сургаалыг үл тоох хандалаг гарч байна. Олон итгэгчид үндсэн сургаал бол дэндүү энгийн, дэндүү уйтгартай, дэндүү ерөнхий гэж үзэх болжээ. Та “урьд нь хэзээ ч сонсож байгаагүй илэрхийлэллийн”  тухай эсвэл “гүн гүнзгий үнэнийг” заадаг номлогчид, багш нарын талаар дуулж явсан байх. Харин, Есүс биднийг сэрэмжтэй байхыг Библид анхааруулсан билээ.

Илчлэлт 2-р бүлгээс Пергам сүм хичнээн их үнэнч бас итгэлтэй сүм байсныг харж болно.

Тэд сүнслэг тулаанд үнэхээрийн хүчтэй бас итгэмжтэй байсан юм. Баримтаас үзвэл, тэдний зарим нь итгэлийнхээ төлөө үхэх болон тарчлуулан алуулахад ч бэлэн тийм үнэнч итгэлтэй байжээ. Хэдийгээр тийм боловч, тэднийг буруушаах нэгэн зүйл Есүст байсан нь тэд буруу сургаал хүлээн авсан явдал байв.

Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан. Тэрчлэн үүний адилаар николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий.” (Илч 2:14-15)

Иймэрхүү буруу сургаалаас болж Пергам хотод байсан итгэгчид Христчин хүмүүс биеэ хэрхэн зүй зохистой авч явах талаар эргэлзэж эхэлжээ. Тэдний дунд худал шүтээн шүтэх, завхайрах явдал газар авчээ!

Мөн яг ийм асуудал Туатейр дах хүчирхэг сүмд тохиолдсоныг харж болно. Есүс тэдний ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээр, агуу үйл хэргийг магтан сайшаажээ (и19). Библийн өөр нэгэн орчуулага дээр (The Living Bible) тэд нийгэмд хандсан ажилд ялангуяа “ядуусд их өгөөмөр хандсан” гэж бичсэн байдаг.

Харин, одоо тэдний талаарх нэгэн зүйлийг тодруулан харъя. Та хурдацтай өёч буй, маш олон хүнтэй, том сүмд хамрагддаг байж болно. Сүмийн тань гишүүд бусдыг хүлээн авахдаа ер бусын, итгэл хайраар агуу байж болох юм. Сүм тань баячуулаар дүүрэн бөгөөд тэд нийгэмд хандсан аливаа ажил үйлсэд их хэмжээний туслалцаа үзүүлдэг байж болно. Яагаад? Яагаад гэвэл удирдагчид нь их хүмүүстэйгээ буруу сургаал зааж сурталчилж байгаа учраас юм.

Далласын өсөж буй нэгэн “сүм”

Өнгөрсөн 12 сарын хугацаанд би ажил үйлчлэлийнхээ шугамаар Техас мужийн Даллас хотод таван удаа айлчилсан юм. Тэр үед би Далласын “The Cathedral of Hope” гэдэг сүмийн талаар дуулсан билээ. Энэ сүмийн хүмүүсийнх тоо асар хурдацтай нэмэгдэн 2500-д хүрч, бүтэн сайн өдөр болгон таван удаа хүндэтгэлийн цуглаан хийдэг болтлоо өсчээ. Тэд чадварлаг найрал дуучид, хөгжимчид, сайн эсийн бүлгүүд, зөвлөх төвүүдтэй бөгөөд мөн маш сайхан дизайн бүхий веб хуудастай ажээ.

Уг сүмд алдар нэртэй дуучид, жүжигчид ирдэг бөгөөд зарим нь бүр номлож, үйлчилдэг гэнэ. Энэ бүхнээс гадна тэд бас мэрэгжлийн маш өндөр төвшинд хүрсэн тоног төхөөрөмжтэй аж. Гэтэл, тэдэнд нэгэн “жаахан” асуудал байсныг нь хэлэхдээ би өөрөө ч нүүр улайж байна. “The Cathedral of  Hope ” сүм бол гомо болон лесбичүүдийн хамрагддаг хамгийн том гомосекс сүм гэнэ!

Пастор нь хүмүүсдээ Содомчуудын гэм бол гомо явдал бус харин найрсаг бус байдал байсан бөгөөд Бурханы хүмүүсийг халамжлаагүй учраас Бурхан тэднийг шийтгэдэг юм гэж сургадаг гэнэ. Мөн, тэрээр заахдаа, “Есүс дээр өөрийнхөө зарцыг авчран эдгээлгэхийг хүссэг Ромын зуун цэргийг даргыг санаж байна уу? Тэр зарц нь угтаа түүний явалддаг, дурлалт залуу байсан юм. Есүс түүний хүсэлтийг баяртайгаар биелүүлсэн төдийгүй тэднийг гомосекс харилцаагаа цаашид үргэлжлүүлэхийг зөвшөөрөн таалсан гэж заадаг байна! Солиотой байгаа биз?!

Тэр сүмийн алсын хараа юу вэ? Тэдний алсын хараа бол: “Бурханы агуу хайрыг тунхаглах найдвар өгдөг нийгмийг бүрдүүлэн, аливаа итгэлийн ялгааг арилгаж, бүхий л хүмүүсийг хайр ивээлийн дотор бүрэн бүтэн болгон өсгөн хүчирхэгжүүлнэ.”

Үүнээс нь харвал тэд Христчин юм шиг, агуу хайрыг заадаг юм шиг, эрүүл саруул юм шиг харагдаж байгаа биз? Тэд “найдвар”, “хайр”, “итгэл”, “хайр ивээл дотор өсөх” , “бүрэн бүтэн байдал”,  “хүчирхэгжүүлэх” зэрэг Христчин үгсийг хэрэглэсэн байна.

Цугралтууд нь мянга мянган хүмүүсээр дүүрч, удирдагчид нь сүмийнхээ барилгыг барихын төлөө өөрсдийгөө “шинэ зууны шинэ сүм” хэмээн ам гаран сайрхаж, 20 сая ам долларын хөрөнгө босгохоор сурталчилж байна. Тэдний шинэ барилгын мөнгө босгох тунхагт ийнхүү дурджээ:  “Найдварын Катедрал нь ганц бие эрэгтэй эмэгтэй хувь хүн бүр өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодон сүмээсээ холдоосой гэж хүсэхгүй байна… бид итгэл болон өөдрөг үзлийг тээн урагшилж, Христчин гомо ч бай, лесби ч бай, хүйсээ солиулсан ч бай хамаагүй бүгдээрээ хамтдаа энэ сүмийг байгуулцгаая!”

Дахин хэлэхэд, тэдний тунхаг нь шашинлаг эсвэл хүмүүнлэг талаасаа зөв юм шиг харагдаж байгаа ч, харамсалтай нь уг сүмийнхэн тэр аяараа буруу сургаалд мэхлэгдсэн бөгөөд үндсээрээ тэнцвэргүй буюу балансгүй итгэлээр амьдарч байга юм. Туетейр дах сүмд ч бас үүнтэй адил зүйл тохиолдсон юм.

“Гэвч чиний эсрэг зүйл Надад байна. Юу гэвэл өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд Миний боолуудыг сурган, төөрөлдүүлэхийг зөвшөөрсөн. Тэгснээр тэд садар самууныг үйлдэн, шүтээнүүдэд өргөсөн юмсыг иддэг ажээ” (Илчлэл 2:20)

Иезебел бол Бурханы Сайн Мэдээний төлөө үйлчилдэг эмэгтэй зөнч, пастор багш гэж тооцогддог хүн байжээ. Хэдий тийм боловч, тэр эмэгтэй Библитэй харшилж буй зүйлийг заадаг байв. Туатейр хотын сүмийн удирдагчид тэдгээр сургаалыг “гүн гүнзгий” гэж нэрлэсэн боловч харин Есүс үүнийг “Сатаны гүн юмс” хэмээн айлджээ.

“Харин  энэ сургаалыг сахьдаггүй, өөрсдийнх нь нэрлэдгээр Сатаны гүн юмсыг мэддэггүй, Туатейр дах бусад хүмүүс болох та нарт Би хэлье. Би та нарын дээр өөр дарамт тавихгүй” (Илчлэл 2:24)

Тиймээс, анхаарах ёстой хамгийн гол зүйл бол үнэнд ойрхон худал нь илүү ихээр хуурах мэхлэх чадвартай хараагдсан зүйлё байдаг учраас туйлыг аюултай юм. Хэдийгээр, тэдний худал зөв мэт сонсогдож байвч, хэдийгээр тэд өөрсдийгөө “Христчид” гэж нэрлэж байвч, үнэн хэрэгтэй энэ үнэн биш ажээ.

Юмыг наана цаанатай боддоггүй, гэнэн итгэмтгий Хрисчидийн хувьд цуглаанд суухын тулд зуу зуугаараа дараалан зогсдог, найрсаг харилцаатай, баян чинээлэг, алдар суутай хүмүүсээр дүүрсэн, нийгмийг хөгжүүлэх ажил үйлсд өгөөмрөөр хандивладаг, нэр хүндтэй хүмүүсээр хүрээлүүлсэн, Бурханы хайр, найдвар, итгэл, хайр ивээл дотор бүрэн бүтэн болж өсөх, хүч чадалтай амьдрахыг номлодог, хурдан өсч буй, ийм сүм нь үнэхээр гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж болох юм. Гэтэл, энэ бүхний үнэн нүүр царай нь юу вэ? Ийм сүм бол агуу сүм биш. Энэ бол аюултай сүм юм. Учир нь, тэнд худал сургаал үүрлэжээ. Заримдаа, гэнэн итгэгчид буруу сургаалын хор хөнөөлыг бүр хожуу олж мэддэг. Худал сургаал нь гэм зэмгүй хүмүүсийг гаж зүйл рүү уруу татаж, гэнэн сонсогчийг амьдралынх нь хэв загварт эргэлзүүлэн, аль нь гэм бэ гэдгийг ялгах нүдгүй болгож мөн худал шүтээнд мөргөх завхайрал руу хөтөлдөг (и20) гэдгийг Есүс хэлж байна.

Dr. Edwin Louis Cole “Жинхэнэ эр хүн” гэдэг номондоо “харилцаа бол амьдралын суурь, өөрчлөлт бол амьдралын үйл явц, зөвшилцөл бол амьдралын гол түлхүүр” хэмээн бичсэн байдаг. Библид  ч бас үүнийг хэлсэн юм.

“Алдаатай дэнслэх (баланслах) нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг. Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ” Сургаалт үгс 11:1.

Тэнцвэргүй буюу балансгүй завь хөмөрч живнэ. Ухаан санааны хувьд балансгүй хүн эрүүл бус юм. Бидний биеэр дамжин урсах цус баланстай байх ёстой. Байгаль дэлхий хүртэл тэнцвэрээ алдвал сүйрнэ. Амьдралын бүхий л юмс баланстай байх ёстой агаад балансаа алдсан бүх зүйлс сөнөж устах жамтай. Энэ нь сүмийн амьдралд ч хэрэгжинэ.

“Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар чуулган босгон байгуулагдаж, амар тайван байлаа. Ингэхдээ Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр байв” (Үйлс 9:31)

Шинэ Гэрээний сүм зөвхөн “Ариун Сүнсний тайтгарал дотор” явсангүй мөн “Эзэнээс эмээх айдас дотор” явсан юм. Бурханы Хаанчлалын бүх сургаал баланстай байдаг. Тухайлбал:

  • Итгэл нь үйлстэй балансладаг.
     
  • Бурханы хайр нь Бурханы шийтгэлтэй балансладаг.
     
  • Бурханы хайр ивээл ба өршөөл нь Бурханы шударга байдалтай балансладаг.
     
  • Хуучин Гэрээ нь Шинэ Гэрээтэй балансладаг.
     
  • Шавьд сургах нь Авралын зартай балансладаг.
     
  • Доторх хүмүүстээ хүрэх үйлчлэл нь гаднах хүмүүст хүрэх үйлчлэлтэй балансладаг.
     
  • Эсийн бүлгийн үйлчлэл нь Бүтэн Сайны цуглаантай балансладаг… гэх мэтчилэн хэлээд байвал хуудас хүрэлцэхгүй. Бурханы бүтээлүүд хийгээд Хаанчлал доторх бүх зүйлч баланстай байдаг.


Балансгүй, худал сургаалыг хэрхэн таних вэ?

За тэгвэл, балансгүй худал сургаалыг яаж таних вэ? Библи бидэнд үндсэн долоон шинжээр танихыг анхааруулж байна.

1. Сургаалыг “хувийнхаа тайлбараар” зааж байвал болгоомжил.

“Судрын нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн” (2 Петр 1:20)

2 Коринт 11:3 дээр Паул бидэнд “Христ рүү хандсан энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий” хэмээн сануулжээ. Өөрөөр хэлбэл, Библийг хөгшин залуу ямар ч хүнд хялбархан ойлгогдох тун энгийн замаар бичсэн билээ. Гэтэл, зарим хүмүүс “Чи сүмээсээ гараад, манай сүмд хүрээд ир. Ганцхан манай сүм л Библийг үнэнийг үнэн зөв, ойлгомжтой заадаг” гэж хэлдэг. Ийм үг сонсвол, та маш сэрэмжтэй байх ёстой.

Хэдэн жилийн өмнө өөрсдийгөө “сүм” гэж нэрийдсэн хэсэг хүмүүс гарч ирсэн юм. Тэд бусад сүмийн хүмүүсийг өөрийнхөө сүмд урвуулан авах маягаар ажилдаг байв. Хүмүүсийг өөртөө татдаг гол тактик бол: “Жинхэнэ шавь гэж юуг хэлж байгааг мэдэх үү?” гэдэг арга байв. Тэдний мэх бол Сингапурт шавийг жинхэнэ утгаар нь ойлгодог сүм тэднээс өөр нэг ч байхгүй гэж заах явдал байсан. Тэд өөрсдийгөө Сингапур дах хамгийн үнэн зөв сүм гэж бусдад ойлгуулахыг оролддог байлаа.

“…  Хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр батлагдах болно” (2 Кор 13:1)

Зөвхөн бид л Бурханы үнэнийг заана гэсэн “зөвшөөрөл” буюу “эрх” ямар ч сүмд байдаггүй. Хэрэв, аливаа нэгэн сүм итгэл, ер нь ямар ч сэдвээр заахдаа, тухайн газар орон, нутаг бүсийн бусад сүмүүдээс тэс өөрөөр зааж байгаа бол тэд хувийн тайлбар хэрэглэж байна гэж ойлгож болно.

2. Загалмайн үнэ цэнээр өгөгдсөн амьдралын хэв загварыг үгүйсгэж байвал болгоомжил.

“Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаар сайрхахаас өөр надад бүү байг. Түүгээр дамжуулан надад ертөнцөд цовдлогдсон юм” (Галат 6:14)

Загалмайн ач гавъяагаар бидэнд ирсэн бүх зүйлд бид дуртай. Аврал, эдгэрэл, чинээлэг, байдал, ерөөлүүд … гэх мэт. Гэхдээ, загалмайн үнэ цэнээр ирсэн бүх зүйлс бидний амьдралын хэв загвартай баланстай байх ёстой. Загалмай бол шарх, хавчлага, хаягдах, золиос, өргөл, амиа үл бодох, амь биеэ зориулах, гай гамшиг, зовлон шаналал, тарчлал болон биеэ бүрэн үнэнчээр зориулах тухай өгүүлдэг.

Итгэлийн баатрууд нь бүгдээрээ Бурханд найддаг хүмүүс байсан бөгөөд үүнийхээ үр дүнд хүмүүсээ гарамгай сайн удирдан тулаанд ялж, харанхуйн хаанчлалын ноёрхолыг унаган, Бурханы амлалтуудыг хүртэж байсан юм. Гэсэн хэдий ч, Хаанчлалын амьдралын нөгөө талыг харвал:

“Тэд чуулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ” (Евр 11:37)

Итгэл хийгээд Ариун Сүнсээр дүүрэн амьдарсан итгэлийн баатар Паул бас амьдралынхаа зовлон, зүдгүүр, асуудал, зодуур, шаналал, нойр хоолгүй байдал, шүүмжлэл, гүтгэлэг, шударга бус шүүлт зэрэг олон олон зовнилоо хэлж байна.

“Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм. Үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор, зодуур, шорон, үймээн самуун, ажил хөдөлмөр, нойргүйдэл болон өлсгөлөн дотор, алдар хийгээд доромжлолоор, туу, сайн хэлэгдсэнээрээ тийн баталдаг. Мэхлэгчид болон үнэнч, цуутай, үхэгсэд шиг боловч харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй, гутрангүй юм шиг боловч баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн” (2 Кор 6:4-5, 8-10)

Тиймээ, Хрисчид бид амьдралдаа баяр хөөр, ялалтаар дүүрэн амьдрах болно. Гэхдээ, бодит үнэн бол бид хараагдаж, ялзарсан дэлхийн харанхуй хаанчлалтай хийх үргэлжийн сүнслэг дунд амьдарч байна. Гэвч, бид “хэдий тийм боловч” гэсэн итгэлээр амьдралдаа баярлан, өдөр бүр тулгарах үй олон зовлонг гэтлэн, ялалт байгуулан амьдрах учиртай хүмүүс билээ.

3. “Хямдхан” хайр ивээл, нигүүлсэлийг заагчдаас болгооосжил.

Эдгээр  нь танд хувь хүнийхээ хувьд үүрэх ёстой хариуцлагаасаа зайлсхийж, үүндээ шалтаг олж тоочиход тань туслах сургаалууд юм. Өөрөөр хэлбэл, гэмших хэрэггүй, гэмээ хүлээн зөвшөөрч хаях шаардлагүй, ариун амьдрахад хувийн сахилга бат чухал биш хэмээн заадаг гэсэн үг.

“Гэм нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг мартдаг хүн хайр энэрлийг хүртэнэ” (Сургаалт үгс 28:13)

Тиймээ, Бурхан хүн төрөлхтний гэм нүглийн өрийг төлүүлэхээр Хүү Есүсээ илгээхдээ, Өөрийнхөө талаас хийх ёстойгоо хийсэн юм. Харин, Тэрээр биднээс гэм нүглээ хүлээн зөвшөөрч, түүнийгээ хаях шийдвэр гаргахыг хүсдэг. Энэ шийдвэрийг гаргах, мөн гаргасан шийдвэрийнхээ дагуу ариун амьдрах хүчийг Бурхан бидэнд зүгээр өгдөг билээ.

Энэ бол Христийнхэний итгэлийн суурь бөгөөд хэрэв, хэн нэгэн энэхүү үнэнийг үгүйсгэж байвал, тэрхүү этгээд 2000 жилийн түүхтэй Христийнхэний итгэл  бишрэлийг үндсээр нь үгүйсгэж байгаа хэрэг юм. Тиймээ, бид Бурханы хайр ивээл ба өршөөлийг хүртдэг. Гэхдээ, Дуулал 85:10-т “Хайр энэрэл болон үнэн хамтдаа уулзжээ” хэмээн тунхагласан байдаг. Өөрөөр, хэлбэл Бурханаас хайр энэрэлийг хүртэхээсээ өмнө та “би Бурханы эсрэг гэм үйлджээ” гэдэг үнэнийг өөрөө өөртөө зөвшөөрөн, хүлээн авах ёстой гэсэн үг.

“Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид бие биетэйгээ нөхөрлөж, биднийг цус нүглээс ангижруулдаг ажээ” (1 Иох 1:7).

Бид цэвэр ариун болох эсэх нь дараах ххоёр нөхцөлийг бүрдүүлсэн эсэхээс шалтгаална гэдгиэг сайтар ойлгоосоо гэж хүсч байна. Бид гэрэл дотор алхаж, бусадтайгаа зөв нөхөрлөл дотор явах ёстой.

“Нүгэл” гэдэг үг ганц тоон дээр байгааг та нар анзаарсан байх. Энэ нь хүн болж төрсөн бүхэнд хараал болон өвлөгдсөн гэм нүглийн тухай хэлж буй юм. Харин, сайн мэдээ бол бид Есүс Христийг амьдралынхаа Аврагч буюу Эзэн болгон хүлээн авах үед, тэрхүү хараал болсон гэм  загалмайн хүч чадлаар бидний амьдралд буй хараалуудын хамт зайлуулагдсан бөгөөд бид Бурханы өмнө “гэмт” хүмүүс бус. Харин “ариун” хүмүүс гэж тооцогдох эрхтэй болдог.

Гэхдээ, бид аврал авсныхаа дараа ч төгс болчихдоггүй бөгөөд бүх амьдралынхаа туршид гэм нүгэлд унан бүдэрч байдаг билээ. Тйимээс, дараагийн 9-р ишлэл дээр тйимээс бид яах ёстойг өгүүлжээ.

“Хэрэв бид нүглүүдээ хүлээн зөвшөөрвөл, Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрэлэнэ. (1 Иох 1:9)

Харин, энд “нүглүүдээ” гэж олон тоон дээр хэлснийг анхаараарай. Энэ нь махан биед байгаа учраас бидний үйлддэг нүглүүдийн тухай ярьж байгаа юм. Биднийг ялзруулдаг тэдгээр гэмийг Бурханы өмнө гэмших ёстой. Гэм хийсэн тохиолдол бүртээ дахин дахин гэмших ёстой гэсэн үг. Тиймээс, Христэд итгэсэн мөчөөс эхлэн бид ямар ч гэм үйлдээгүй гэвэл өөрийгөө мэхэлж буй хэрэг билээ. Хэрэв, бид гэмэ гэмших шаардлагагүй гэж заавал энэ нь биднийг худал сургаал руу хөтлөх болно. Миний хэлж байгаа зүлд шинэ зүйл огт байхгүй  бөгөөд үүнийг Евангелийн, Шинэчилсэн, Сэргээсэн, болон Пентекост зэрэг бүхий л теологид заадаг.

Бид Христчин итгэлээ мөнгө олохын төлөө хэрэглэж болох уу? Христэд итгэсэн боловч, ямар ч гэмшлийн үр жимсгүй, өмнөх шигээ л бардам, тэрслүү загнаж, үргэлж гэм нүгэлд хутгалдан, бусдын зааж зөвлөж буй эрүүл саруул үгийг сонсохгүй явж  болох уу? Үүний талаар Есүс хувьчлан юу гэж хэлсэн бэ?

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр Надад олн хүн “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Танб нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш бил үү?” гэж хэлэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ” (Мат 7:21-23).

Тиймээ, бид ерөөлд итгэдэг. Харин, ерөөл нь дуулгавартай байдал хйигээд ариун амьдралтай баланстай явах ёстой. Тиймээс, би City Harvest сүмийн пасторын хувьд та бүгдээс “хямдхан” олж болох хайр ивээлийг заагч багш нараас хол байхыг хичээнгүйлэн гуйж байна.

4. Бурханы Үгнээс илүүтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой туршлагыг өргөмжлөгч сургаалаас болгоомжил.

Элч Петр бол хүн бүрт тэр болгон  (… Тийм  ээ бид хайр ивээлд итгэдэг. Гэхдээ хайр ивээл нь үнэтэй баланстай байх ёстой …) тохиолдоод байлаггүй агуу зүйлсийг үзсэн хүн билээ.  Тэрээр уулан дээр байхдаа Есүсийн хувиран өөрчлөгдөх дүр төрх, агуу цог жавхлан, Түүний тэнгэрлэг дүрийг харсан нүдэн гэрч юм.

“Бид өөрсдийн Эзэн Есүс Христийн хүч чадал болоод Түүний ирэх тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон үлгэр домгуудыг дагаагүй, харин бид Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан. Учир нь Түүний Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдраас “Энэ бол Миний хайртай Хүү, Түүнд Миний таалал оршино” гэсэн дуу гарав” (2 Петр 1:16-17)

Гэтэл энэ хоёр ишлэлийн дараа Петр зөвхөн Бурханы Үгийн дагуу амьдардаг тухайгаа заасан байна. Тэрээр хэдэхдээ “бид илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн үгтэй” (и19) гэжээ.

Үүний нэгэн адил Паул ч бас гайхамшигтай зүйлсийг үзсэн хүн бөгөөд үүгээрээ дамжуулан маш олон илэрхийллийг хүлээн авсан юм. Тэрээр гурав дах тэнгэрт аваачигдсан бөгөөд газар дэлхий дээр давтагдахгүй зүйлсийн талаар сонссон билээ. Хэдийгээр, Паул ийм гайхамшигуудыг үзсэн бловч , сүм үнэн бөгөөд эрүүл сургаалыг сахин барьж, тууштай зогсох ёстой гэдгийг гурвантаа дурджээ.

1990-ээд оны дундуур би өөрийнхөө хотод сургаалын тогтвортой байдлыг бий болгох хүндхэн даалгавартай тулгарч билээ. Азид нэрд гарсан нэгэн номлогч хачин жигтэй зүйлийг номлож түүнийгээ  “the communtion of saints” гэж нэрлэж байв. Түүний тунхагласнаар бол, аль хэдийнээ Бурхан руу очсон Кетрин Кульман, Смит Вигглесворт зэрэг Бурханы ариун хүмүүс түүн дээр илчлэлт болон зүүдээр дамжин ирж,онцгой тосолгоо дамжуулан өгсөн гэнэ. Тэр онцгой явдлаас хойш нөгөө номлогч итгэгч хү бүр аль хэдийнээ Бурхан руу очсон ариун хүмүүсийн сүнсний айлчлалаар хамгаалагдах хэрэгтэй гэсэн номлол гаргажээ.

Хэдийгээр, одоо бодоход, утгагүй, хөгийн санагдаж байгаа ч, тухайн үедээ уг сургаал нь маш хүчтэй дэлгэрч бүр хүлээн авахад ч бэлэн байгаа хүмүүс хүртэл гарч ирж байсан юм. Сингапурын эрчүүдийн дунд сар тутам зохион байгуулагддаг семинарт тогтмол хамрагддаг 50-иад хүн байлаа. Хүмүүсийг самууралсан сургаал сүрэгт халдсан тул үүний эсрэг баттай зогсох үүрэг надад ноогдов. Тэр ч байгтугай, мнай сүмийн хэдэн гишүүд “Бурханы тосолсон хүнд халдлаа” хэмээн надад уурлаж, сүмээсээ явж байсныг би сайн санаж байна. Тэдний нэг нь миний ажлын өрөөнд орж ирэн,наймаг зэмлэж, тэрхүү номлогчийн сургаалын эсрэг байсны чинь төлөө Бурхан шийтгэнэ дээ гэж зөгнөл хүртэл айлдаж байсан юм.

Харин, зургаан сарын дараа өнөө номлогч маань нэгэн эмэгтэйтэй завхайрснаасаа болж манай хотоос явьж билээ. Сайн Мэдээний үнэнд нийцэхгүй зүйлийг заасан түүний сургаал өнөөг хүртэл Сингапур болон Малайзд мэр сэр дуулдсаар байдаг юм. Гэхдээ, үүний гол алдаа нь зөвхөн уг номлогчид байсан юм биш, мөн түүнийг сонсож дагасан хүмүүст  бас байгаа билээ. Тэр хүмүүс сэтгэл мэдрэмжтэй холбоотой туршлагыг баттай эх сурвалж болох Библийн Үгнээс дээгүүр тавьсан учраас л асуудал үүсчээ.

5. Олон нийтийн хүлээн зөвшшөрдөг ерөнхий норм хэмжээнээс гажсан сургаалаас болгоомжил.

Еврей 13:9 дээр “янз бүрийн, хачин жигтэй сургаалуудад сэтгэл бүү татагд” хэмээн чиглүүлэг өгч байна. Хачин жигтэй гэдэг нь итгэмээргүй, хөгийн, инээд хүргэм сургаалуудыг хэлж байгаа юм. Нийгэм олон нийтийн хүлээн зөвшөөрдөг наад захын норм хэмжээг илт сөрж буй туйлширсан, балансгүй сургаалуудыг хэлж байна. Жишээлбэл, олон эхнэртэй байх нь Бурханаас үүдэлтэй (энэ үзэл 1990-ээд онд Сингапурын пасторуудын дунд ихэд дэлгэрч байв)  гэж заах эсвэл гомо, лесби байх нь буруу биш, Содомчууд найрсаг бус байдлаасаа болж сүйрсэн гэхчилэн заах. Мөн балмад, хэрцгий аллага хядлага нь хүнийг ариун болгодог, Бурханыг гэх гал зүрх сэтгэлд чинь байгаа бол гэр бүл, гэрлэлт, ажил сургуулиа тоолгүй орхиж болно гэх мэтийн хачин жигтэй, туйлширсан сургаалаас болгоомжил.

Гол зарчим бол: Бурхан учир шалтгааны хүрээнээс хол давуу боловч учир шалтгааны эсрэг чиглэсэн санаа бодол Түүнд байхгүй . Энгийнээр хэлбэл, Бурхан бидний эрүүл саруул ухааны эсрэг биднийг турхирдаггүй гэдгийг ойлго.

6. Итгэгчидийн боолчлол, дарамтанд оруулж байгаа сургаалаас зайлсхий.

“Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна” (Ром 8:15).

Бурхан таныг нэг хүлээсээс нөгөө рүү оруулахаар чөлөөлөөгүй. Балансгүйгээр чөлөөлөлтийн үйлчлэлийг хийдэг хүмүүс эргээд иймэрхүү хандлагад өртдөг болохыг бид олонтаа харсан билээ. Тухайлбал, Азид. Тэд Христчидийг JADE болон улаан өнгийн хувцас өмсөж болохгүй. Яагаад гэвэл, чөтгөрийн хүлээсэнд орно гэдэг. Христэд итгэсэн зарим хятад хүмүүс энэ нь чөтгөр ажиллах үүд хаалгыг нээж өгдөг учраас Хятадын цагаан сарыг дахин хэзээ ч тэмдэглэхгүй байх нь дээр гэж зөвлөдөг. зарим талаасаа үүнийг зөвтгөж болмоор ч ёс заншлын бүхий л баяр ёслолыг чөтгөрийн гэж үзэх нь туйлширсан үзэл юм. Ихэнхдээ, иймэрхүү сургаал нь хүмүүсийг нэгээс нөгөө рүү оруулах шашины хүлээсүүд болдог.

7. “Удирдагчийг бишрэн шүтэхийг” онцлон зааж байгаа сургаалаас болгоомжил.

Сүмийн удирдагч бол “бурхан” биш, харин Бурханд үйлчлэгч зарц юм. Тэрээр хир хүчтэй, хир тосолгоотой, хир энэрэнгүй  эсвэл хир авъяастай эсэх нь ер хамаагүй. Удирдагч бүрийн туйлын дээд зорилго бол өөрийгөө багасгаж, үйлчлэлдээ Есүс Христийн оролцоог ихэсгэх явдал билээ (Иох3:30). Тухайн сүм цуглаан хир зэрэг эрүүл саруул вэ гэдгийг уг цуглааны хүмүүс хүнийг дээдэлж байна уу эсвэл Христийг дээдэлж байна уу гэдэг үнэлэмжээр мэдэж болно. Сүмийнх нь гишүүд Бурханы хийсэн агуу үйлсийг ярьж байна уу эсвэл пастор нь хир зэрэг агуу вэ гэдгийг ярьж байна уу гэдгийг нягтлаарай.

Дүгнэлт:

Худал, балансгүй сургаал заагчдыг хэрхэн таних вэ?

1. Сургаалыг “хувийнхаа тайлбараар” зааж байвал болгоомжил.
2. Загалмайн үнэ цэнээр өгөгдсөн амьдралын хэв загварыг үгүйсгэж байвал болгоомжил.
3. “Хямдхан” хайр ивээл, нигүүлсэлийг заагчаас болгоомжил.
4. Бурханы Үгнээс илүүтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой туршлагыг өргөмжлөгч сургаалаас болгоомжил.
5. Олон нийтийн хүлээн зөвшөөрдөг ерөнхий норм хэмжээнээс гажсан сургаалаас болгоомжил.
6. Итгэгчдийг боллчлол, дарамтанд оруулж байгаа сургаалаас зайлсхий.
7. “Удирдагчийг бишрэн шүтэхийг” онцлон зааж байгаа сургаалаас болгоомжил.

 

------
Др. Кон Хи: Сингапурын City Harvest Church чуулганы үүсгэн байгуулагч пастор, итгэлийн номлогч.