Бидний алсын хараа:
Бид Монголын Христитгэлт Ресурс Төв байж Христэд итгэгчдийн итгэл бишрэлийн суралцах хэрэгцээг хангах эх сурвалж, материалаар хангаж, оюуны их сан, үеийн үед Христитгэлийг дэмжих төв болж Бурхан Эзэнээ алдаршуулна.
Бидний уриа:
"Өөрчлөгдөхийн төлөө унш!" (Ром 12:2)
Бидний үнэт зүйл:
Бид хэнд хандан үйлчилдэг вэ?
Нэн түрүүнд, эвангелийн чиглэлийн сүм чуулган, итгэгч, ахлагч, пастор, Библийн сургуулийн оюутан, төрөл бүрийн салбарт ажиллаж буй Христэд итгэгч хүн бүрт зориулан нийтлэлийн бодлогоо чиглүүлдэг. Мөн нийгэмдээ Христэд итгэгчдийн дуу хоолой байж, тэдний итгэл бишрэлийг зөв таниулах, Христитгэлийн үнэн зөв сургаал номлолын найдвартай эх сурвалж байхын тулд нийгэмдээ үйлчилдэг.